Ж.Батзандан VS Л.Оюун-Эрдэнэ
УИХ-ын гишүүн Ж.Батзандан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар нэгэн үеийн тэмцэгчид. Тэд өнгөрсөн хугацаан МАНАН-гийн эсрэг тэмцэлд нэгдэж УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулсан билээ. Түүний дараа Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга болж Ж.Батзандан ч зохих шагналаа авсан гэдэг. Тэгвэл сүүлийн үеийн мэдэгдлийг нь харахад тэдний үзэл бодол өөр тийшээ явж буй бололтой. Ялангуяа 800 хятад иргэний асуудалд эсрэг байр суурь илэрхийлэв. УИХ-ын гишүүн Ж.Батзандан Монгол Улсад жуулчны визээр ирээд хууль бус үйл ажиллагаа явуулсан БНХАУ-ын 800 иргэний асуудлаар мэдээлэл хийсэн. Тэрээр“800 хятад иргэнийг Хуан хэмээх хятад хүн оруулж ирсэн байна. Энэ хүн Монгол Улсын Засгийн газрын хоёр сайдтай 2019 оны аравдугаар сарын 12-15-ны хооронд уулзсан. Улмаар Цагааннуур, Алтанбулагийн чөлөөт бүсийн захирагч нарын хүмүүстэй уулзаж, Монгол Улсад цахим казино явуулах талаар ярилцаж, манай дарга нар зөвшөөрчээ. Монголд орж ирсэн хятадууд нь Камбожоос хөөгдсөн хүмүүс юм байна. Энэ хэрэгтэй холбогдсон Уулаа, Баяраа гэх хоёр хүн хоригдож байгаа юм байна. Харин Монголд болсон баривчилгааны өмнөх долоо хоногт Хуан гэх хятад хүн хилээр гарч зугтсан байна. Уг хэрэгт холбоотой өөр хоёр хятад иргэн зугтаж яваад Замын-Үүд дээр баригдсан гэсэн мэдээлэл бий. Тэгэхээр энэ асуудлыг Монголын цагдаа, тагнуулын байгууллагынхан анхнаасаа мэдэж байж. Мөн ГХЯ ч мэдэж байсан байна” гэв.
Тэгвжл ЗГХЭГ-ын дарга Л.ОюунЭрдэнэ түүний мэдээллийн дараа “БНХАУ-ын Эрээн, Хөх хотод аяллын олон виз олгож байгаа нь тогтоогдсон. Энэ асуудлыг газар дээр нь ажиллан шалгасан. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар үр дүнг нь танилцуулна. Цаашид ГХЯ хариуцдаг байсан энэ визийг Гадаадын иргэн харьяатын газар руу шилжүүлнэ. Аялал жуулчлалын визийг аль ч улсад хөнгөрүүлсэн журмаар олгодог ч манайд өөр нөхцөл байдал тулгарсан учраас өмнөхөөсөө илүү цаг хугацаа зарцуулна, системээр ороод тухайн гадаад иргэний санхүүгийн мэдээлэл болон бусад мэдээллийг шалгадаг болох юм” гэв.
Эх сурвалж:www.polit.mn
URL: