Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газрын дарга Б.Нямдавааг саатуулжээ

7278

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдавааг өчигдөр /2019.11.21/ АТГ-аас баривчилжээ.

Түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан, бусдаас авлига авсан гэх үндэслэлээр буруутгасан байна. Хоёр хоногийн өмнө Б.Нямдаваагийн гэр, ажлын өрөө, автомашинд нь прокурорын зөвшөөрлөөр АТГ-ын мөрдөн байцаах хэлтсээс нэгжлэг хийсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Өчигдөр 16:00 цагийн үед түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хорих ангид саатуулсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан нь тогтоогдсон тул үргэлжлүүлэн хорих бололтой.

Аmjilt.news.mn


URL:

Сэтгэгдэл бичих