“Twitter”-т улс төрийн зар сурталчилгааг хориглох шийдвэр хэрэгжиж эхэллээ

 712-15743908345dd7455b74ec0“Twitter” нийгмийн сүлжээнд улс төрийн зар сурталчилгаа байршуулахыг хориглох шийдвэр өнөөдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлж байна.

Улс төрчид, намуудыг дэмжих зорилгоор зар сурталчилгааны нийтлэлийг хязгаарлах шийдвэр гаргасан тухайгаа “Twitter” компанийн Ерөнхий захирал Жек Дорси өнгөрсөн 10 дугаар сарын 30-нд мэдэгдсэн юм.
“Twitter”- т улс төрийн зар сурталчилгаа явуулахыг дэлхий даяар зогсоох шийдвэрийг бид гаргасан” хэмээн тэрбээр мэдэгдэж байжээ. Хүмүүсийн улс төрийн аль нэг зүтгэлтэн юмуу намыг дэмжих шийдвэр нь төлбөртэй зар сурталчилгаанд уягдах ёсгүй хэмээн тэрбээр ярьсан байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих