Дэлхийн хамгийн баян гэр бүл цаг тутамд 4 сая доллараар баяждаг
Зүүн талаас: Жим Уолтон, Алис Уолтон, Жимийн эхнэр Линн Макнабб Уолтон, Роб Уолтоны эхнэр Мелани Лоуман Уолтон, Роб Уолтон
Дэлхий дээрх хамгийн баян 25 гэр бүл 1.4 их наяд долларыг эзэмшдэг бөгөөд (2019 оны 8-р сарын 10 байдлаар) өнгөрсөн жилтэй харьцуулахад тэдний хөрөнгө 250 тэрбум доллараар өсчээ.
Жагсаалтын 1 дүгээрт бичигддэг (Walmart Inc) Уолмарт Инк-ийн эзэд болох Уолтон (the Waltons) гэр бүлийн хөрөнгө минутанд 70,000 доллараар, цагт 4 сая доллараар, өдөрт 100 сая доллараар өсөж байдаг байна.
Өнгөрсөн жил Bloomberg-ийн дэлхийн хамгийн баян гэр бүлүүдийн жагсаалтыг гаргаснаас хойш тэдний хөрөнгө хурдацтэй өсч байгаа аж. Тодруулбал Уолтоны хөрөнгө 2018 оны 6-р сарын дэлхийн хамгийн баян гэр бүлүүдийн жагсаалтыг тэргүүлсэн ба үүнээс хойш тэдний хөрөнгө 39 тэрбум доллараар нэмэгдэж 191 тэрбум долларт хүрчээ.
Дэлхийн хамгийн баян 10 гэр бүлийг танилцуулбал:
Walmart нь 3 үе дамжсан гэр бүлийн бизнес бөгөөд дэлхий даяар 11000 гаруй салбар дэлгүүрээс жилд 514 тэрбум долларын борлуулалт хийдэг орлогоороо дэлхийн хамгийн том жижиглэн худалдааны төв юм. Walmart-н хувьцааны тал хувийг Уолтоны гэр бүл эзэмшдэг ажээ.
Алдарт Марс шоколадны брэндийг үүсгэн байгуулагч Фрэнк Марс сурагч байхдаа шоколадыг хийх арга суржээ. Түүний байгуулсан бизнесүүдээс M&Ms, Milky Way, Mars зэрэг нь олонд сайн танигдсан байдаг ч гэрийн тэжээвэр амьтны бүтээгдэхүүн нь компанийн орлогын тал хувийг бүрдүүлдэг байна. 5 үе дамжсан Марс бренд 1963 он Нидерланд улсад анхны шоколадны үйлдвэрээ нээсэн ажээ.
Ах дүү Фредерик, Чарльз, Дэвид, Уильям нар аав Фредийн газрын тосны фирмийг өвлөн авсан ба 1980-аад оны эхээр компанийг хамтдаа удирдаж байсан ахан дүүс хоорондоо зөрчилд орон Фредерик, Уильям бизнесээ орхисон бол Чарльз, Дэвид хоёр гэр бүлийн бизнестээ үлдсэн байна. 3 үе дамжсан бизнесийн Koch гэр бүл нь Invista, Georgia-Pacific, Molex, Flint Hills, Resources, Koch Pipeline, Koch Fertilizer, Koch Minerals, Matador Cattle Company, and Guardian Industries зэрэг үйлдвэр, компаниудыг эзэмшдэг байна.
Саудын Арабын хаант улсын хаан ширээний долоо дахь угсаа залгамжлагч хунтайж Мохаммед бин Салман нь хааны гэр бүлийн 1.4 их наяд доллараар үнэлэгддэг хөрөнгийн 1 тэрбум доллараас дээш үнэтэй хөрөнгийг хувьдаа эзэмшдэг. Ханхүү Мохаммед өөрийн хөрөнгөөс 500 сая долларыг дарвуулт завьт, 300 сая долларыг Францын шатанд, 450 сая долларыг Леонардо Да Винчигийн зурагт тус тус зарцуулсан байна.
Алтерт Вертаймер ба Жерар Вертхаймер нар нь Пьер Вертхаймерын ач нар бөгөөд өвөө нь 1920-иод оноос дизейнар Коко Шанель хөрөнгө оруулж бизнесийн хамтрагчид болсноор өдгөө тэд алдарт Шанель брендийн эзэд болжээ.
6 үе дамжсан Гермес (Hermes) гэр бүлийн бизнесийг анх 1837 онд Тьерри Гермес язгууртнуудад зориулсан морь унахад хэрэглэгддэг тоноглол хийж эхэлж байжээ.
Бельгийн шар айраг үйлдвэрлэдэг эдгээр гурван гэр бүлийн хамтын аж ахуй 14-р зууны үеэс эхтэй. Компани нь 200 гаруй нэр төрлийн бренд шар айргийг үйлдвэрлэдэг ба олонд танигдсанаас Budweiser, Bud Light, Corona, Stella Artois, Beck’s, Leffe, Hoegaarden, Skol, Brahma, Antarctica, Quilmes, Victoria, Modelo Especial, Michelob Ultra, Harbin, Sedrin, Klinskoye, Sibirskaya Korona, Chernigivske, Cass, Jupiler.
1885 онд Альберт Боехрингер Германы эм бодис үйлдвэрлэгч Boehringer Ingelheim компанийг анх үүсгэн байгуулжээ.
Мукеш, Анил нарын эцэг Дирубхай Амбани 1957 онд Reliance Industries компанийг байгуулах ажлыг эхлүүлжээ. 2002 онд Дирубхай өвөө залгамжлуулалгүйгээр нас барах үед түүний бэлэвсэн эхнэр нь гэр бүлийнхээ хөрөнгийг захиран зарцуулахаар хөвгүүдтэйгээ зарга хийжээ. Мукеш одоо дэлхийн хамгийн том газрын тос боловсруулах цогцолборыг эзэмшдэг ба 27 давхар харшид амьдардаг бөгөөд энэ нь дэлхийн хамгийн үнэтэй хувийн байр гэж нэрлэгддэг.
Энэ гэр бүлийн ихэнхи гишүүд нь Cargill Inc-ийн дийлэнх хувийг эзэмшдэг ба компанийг 1865 онд АНУ, Айова мужийн Коновер хотод түүхий эдийн бизнес эрхэлж байсан Уильям В. Каргилл байгуулсан бөгөөд өдгөө 6 үе дамжин эрхэлж буй бизнес нь хүнс, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн аварга том үйлдвэрлэлийн нэг болжээ.
С.Баяр
Эх сурвалж: BLOOMBERG
URL: