СЗХ-ны дарга С.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.
СЗХ-ны дарга С.Даваасүрэн нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл гаргаж УИХ-ын даргад өргөн барьжээ. Тиймээс дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногийн хуралдаанд танилцуулсан юм. Ингээд гишүүд асуулж асууж, хариулт авсны дараа эл асуудлыг түр хойшлуулаад байв.
Ингээд СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахадхуралдаанд оролцсон гишүүдийн 60.5 хувь дэмжив.
Одоо чуулганаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.
С.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: