Р.Гончигдоржийн улс төрд “орогнох” боломжийг Н.Алтанхуяг нээнэ гэв үү?
Хамгийн шударга бус үйлдэл хийсэн Ерөнхий сайдуудын нэг бол Н.Алтанхуяг гэсэн ойлголт нийгэмд төрсөн нь Н.Алтанхуягийн хийж байгаа мэдэгдэл, түүний хуулийн байгууллагад шалгагдсан үйлдлүүд тэй холбоотой байдаг болов уу. Энэ тухай мэдээг улстөрчид хүүрнэж, хэвлэл мэдээллийнхэн мэдээлж ирсэн юм.
2015 оноос хойш АТГ-т Нүүрс хөтөлбөр, цуврал ном, аймгуудад баригдсан хөрөнгө оруулалтын асуудлаар шалгагдаж байсан экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2017 оноос хойш “Шударга бусын хонгил” ярин тодорч яваа нь тийм ч олон хүнд таалагддаггүй.
Н.Алтанхуягийг Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн бодлогын зөвлөхөөр ажиллаж эхлэхэд Н.Алтанхуяг “хамгаалалтад орж байна” гэсэн яриа хэсэг гарч байсан. Үүнээс хойш Н.Алтанхуяг байсхийгээд АН-аа муучилж, цорын ганц шударга ардчилагч мэт авирлах болсонд АН-ынхан эгдүүцэх болсон гэдэг.
Ямартай ч Н.Алтанхуяг Х.Баттулгыг “бараадсанаар” нэлээн ашигтай ажилласан. Хүргэн Г.Дэнзэнгийнхээ 17 тэрбумын хэргийг хэрэгсэхгүй болгуулж, зөвлөх Л.Гансүхээ хэлмэгдсэн болгон харуулж чадсан. Тэгвэл Н.Алтанхуяг сүүлийн үед Үндсэн хуулийн цэцийн даргын албан тушаал сулрах сургаар Р.Гончигдоржийг энэ албан тушаалд томилуулахаар лообийдож байгааг хэвлэлүүд мэдээлж эхэлжээ.
Р.Гончигдоржийн улс төрд орогнож үлдэх хамгийн сүүлийн мөрөөдөл бол Үндсэн хуулийн цэцийн дарга. Р.Гончигдорж 2012-2016 онд УИХ-ын гишүүн байхдаа Цэцийн гишүүний суудал сулрах сургаар УИХ-ын гишүүнээсээ татгалзаж, Үндсэн хуулийн цэцэд очих бодолтой байгаагаа илэрхийлж байсан юм.
Эх сурвалж: UPDOWN.MN
URL: