Б.Жавхлан: МИК-ийг татан буулгах хэрэгтэй

байнгын хороо_bЭдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Хуралдааны эхэнд Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв.

Дараагаар нь 2020 оны Монголбанкны мөнгөний бодлогыг хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд ирэх онд ажлын байрыг нэмэгдүүлэх, моргейжийн зээл олголтыг нэмэх асуудлыг хөндөж байлаа. Зээлийн хүүгийн хамгийн доод түвшиндээ хүрсэн байгаа буюу 16.6 хувийн хүүтэй байгаа аж. Ирэх онд моргейжийн зээлийн тухайд энэ жил 60 тэрбум төгрөгийг суулгасан байна.

 УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Монголбанкны Ерөнхийлөгч ажлаа өгч байгаа нь ч мэдэгдэхгүй, өгөхгүй байгаа нь мэдэгдэхгүй нөхцөлд байна. “Саарал жагсаалт”-д орсон асуудлыг хэлэлцэх хэрэгтэй. Зээлийн хүүг бууруулах үндэсний хөтөлбөр 70 хувийн хэрэгжилттэй байна гэж байна. Тэгвэл үр дүн нь хаана байна.

Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг:

 -2020 оны мөнгөний бодлогод багтсан. Өрийн асуудлыг зохицуулахын тулд хуримтлал үүсгэх хэрэгтэй. Инфляцийг тогтвортой барина. “Саарал жагсаалт”-тай холбоотой нарийвчилсан төлөвлөгөө гаргасан. Ирэх оны есдүгээр сард болох ФАТФ-ын нэгдсэн хуралдаан дээр асуудлаа тавина.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

-Монголын ипотекийн корпораци гээд цэвэр зуучлалын институци байгаа. Эргэн төлөлт нь нэг компани дээр төвлөрдөг. Энэ хуримтлалын сангаас дотоодын аль нэг арилжааны банкинд хөрөнгө оруулж болох уу?

Монголбанкны Газрын дарга н.Эрдэнэхуяг:

-Одоогийн Банкны тухай хуулиар МИК-иас банкнуудад хөрөнгө оруулах нь хуулийн зөрчил үүснэ.  Монголбанкнаас арилжааны банкнуудын дүрмийн санг зохицуулдаг. МИК-ийн хувьд арилжааны банкуудад дүрмийн сан бүрдүүлэх нь хориотой.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

-МИК арилжааны банкуудад хөрөнгө оруулалт хийж байна. МИК-ийг татан буулгах хэрэгтэй. Арилжааны банкууд руу мөнгө татдаг газар боллоо.

Ийнхүү “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусав.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих