“Хууль зөрчсөн захиралтай ажиллахгүй” гэжээ

6f8e38_614585_519677964716176_1071232958_o_x974Нийслэлтйн нэгдүгээр сургуулийн “Үдийн цайны боорцог”-ноос хүүхэд хордсон байж болзошгүй. Тэрхүү боорцог нь ямар ч хаяг шошго байгаагүй, хатсан байсан… гэх мэдээлэл хэвлэлээр сараын өмнө цацагдаж байв.

Энэ байдлаас үүдэн тус сургуулийн багш Ч.Энхнасан, эмч Д.Болормаа нарыг ажлаас нь халах шийдвэрийг захирлын зүгээс гаргасан. Тэгвэл тус сургуулийн 70 багш ”Хууль зөрчсөн захиралтай ажиллахгүй” хэмээн гарын үсэг цуглууаад байгаа аж.

Тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогзолмаа нь мөн л хууль зөрчин дээрх нэр бүхий 2 багшийг ажлаас халах тушаал гаргасан байдаг. Тэгвэл удаа дараа хууль зөрчиж буй захиралд  сахилгын шийтгэл ногдуулаад өнгөрөх бололтой.

Монгол Улсал мөрөдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуульд ажил орлон гүйцэтгэгч нь  ажилтныг халах эрх мэдэлгүй байдаг гэдгийг Д.Цогзолмаа захирал  мэддэггүй бололтой.

http://erennews.mn/article/27193


URL:

Сэтгэгдэл бичих