Хүн чанар нэхсэн хариуцлага!

7213

Иргэн Болороогийн гомдлыг хүлээн авснаас хойш #7ХоногӨнгөрлөө.

Өчигдөр та бүгд “Улаан бал” нэвтрүүлэг үзсэн байх.

Би тэндээс нэг л юм ойлголоо.
Тулгат гэдэг залуу Хүнийхээ хувьд гэмшиж байгаа хэдий ч яагаад ажилтан нь обьектоосоо сураггүй алга болчихоод байхад цаг алдалгүй түүнийг хайх менежмент, үйл ажиллагааны дүрэм, хүн чанар, хүнлэг сэтгэл гаргаж чадсангүй вэ?

Тулгат захирлаа Таны нөгөө Япон оронд сурахдаа Япончуудын заасан “Хүн бол хамгийн эрхэм, Safety first, Хүний сайн сайхны төлөө, Ажилтнаа үр хүүхэд мэт хайрла” гэсэн зарчмууд хаашаа гээгдээ вэ?
Анхнаасаа сураагүй юм уу? Хоолтойгоо холиод идчихсэн юм уу?

Болороо минь чинийхээ Сэтгэлийн хатыг бишрэе. Би чиний оронд байсан бол наад компаний чинь захирлуудыг, утсыг нь хулгайлаад бичлэг нуусан Ээлжийн ахлахчийг, өөр ажил хийлгэж амь эрсдүүлчихээд нохойн чинээ тоож эргэж санаагүй Мядаг гэдэг хүүхнийг бүгдийг нь очоод самардаад өөрөө хэрэгт орчихсон байгаа аягүй бол…

Чиний тууштай зан, хатан тэвчээрийг мэхийн хүндэтгэе.

“Хишиг Арвин Индустриал”ХХК та нар ч наад Тулгатаараа түүдэг асаагаад, тахил өргөчихлөө дөө, өнөөх нь ч энүүхэндээ гэж хэлэхэд таарсан л нөхөр санагдав.

Хүн хичнээн ухаантай, зөв байдаг ч Буруу хүмүүс, буруу үйлийг хамгаалахаараа л Буруу хүн болж хувирдаг.

Үнэний зам саад ихтэй ч мухар биш, Худал хуурмагийн зам өргөн цэлгэр ч ангалд тулдаг гэдгийг бүгд харлаа.

Эцэст нь Хүний амь эрсэдчихээд байхад 4 сарын дараа цаг олгож уулзах гэсэн Ерөнхий захирал, Үүдэндээ суулт хийлээ гэж “Мангар, ёоёотой, хачин хүүхэн” гэж доромжилж басамжилсан тэр эмэгтэй захирал та нар анхнаасаа Энэ муу Мангар хүүхэн “Хаа хүртэл хуцахын” гэж басамжилж, үл тоож, хохирогчийг гүтгэж харьцаагүй бол асуудал энэ хүртэл даамжирахгүй байлаа.

Ер нь ажлаа хийж байгаад эндсэн залууг архи уугаад алга болсон гэж гүтгэсэн нь та нар
Хүний амийг нохойноос доор үзсэн нь та нар
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг “Ёоёотой” гэж доромжилсон нь та нар

Хамгийн муухай нь өөрсдийнхөө бурууг одоо хүртэл ойлгоогүй, гэмшээгүй, Хүний амийг Сургамж, Хичээл боллоо гэж үзэж байгаа нь та нар…

Энэ мэт увайгүй компаниудад сургамж өгөхийн тулд хэдэн хүний Амь хэрэгтэй вэ?

Яагаал үхлийг байж болох тохиолдол гэж хараад бна!!!!

Munkhtur Narantuya

URL:

Сэтгэгдэл бичих