Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын онгоцонд байсан зураг ил болжээ
Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын онгоцонд байсан зураг ил болжээ. Тус онгоцонд зорчиж явсан нэгэн монгол иргэн энэхүү зургийг дарсан бөгөөд тухайн үед юу болсон талаар фэйсбүүк хуудастаа бичжээ.
Тэрбээр “Үүнийг бичснээр олон хүмүүс сургаар авсан ойлголтоороо дайрч давшлах биз, бичих үү, больчих уу гэж бодсон ч бичихээр шийдлээ. Би 10 сарын 31ны Сөүл КE868 нислэгээр ниссэн. Намайг WC орохоор очих үед монгол хэлтэй үйлчлэгч хэл амны бай болоод байгаа Одбаярт нэг юм тайлбарлаад байсан.
Миний сонссоноор Одбаярын арын суудлын залуу үйлчлэгчээс пиво асуухдаа биед нь хүрснийг онгоцны ахмадад хэлж цагдаа дуудахаар болсон гэж байсан.
Тэгэхэд өгзөг бөгс барьсан гэж яриа сонсоогүй. Сүүлд нь гарсан шуугиан мэдээнээс Одбаярын ард сууж байсан хүнийг А гэж бичснийг уншсан. Хүмүүсээ, Одбаяр гэж хүн хүүхний өгзөг бөгст хүрээгүй шүү! Албан тушаал ч яахав өгчихдөг юм биз, Хувь хүний ч, үр хүүхдэд нь аавынх нь нэр төр насан туршид нь сэвтэнэ. Энэ талаар өөрөө ам нээхгүй байгаад гайхаж байна. Хэрүүл шуугиан болох үед ганц нэг зураг авснаа хавсаргав.
Жич: КАЛ-ын УБ-Сөүлийн нислэгийн үйлчлэгчид бизнес класс гэлтгүй ердийн зорчигчидтой ч хайхрамжгүй үл ойшоосон сонин онцгүй байдлаар харьцдаг нь анзаарагддаг. Үүнийг Одбаяр гэдэг хүнийг хэтэрхий сургаар, үзээгүй хараагүй байж өрөөсгөлөөр дайрч доромжилж байгааг арай хэтэрлээ гэж үзээд бичлээ. Болсон явдал ийм л юм. Бичээгүй чимээгүй явснаар ямар нэг зүйлд буруутай үлдэх мэт санагдаад үүнийг бичлээ.” хэмээжээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Солонгост гэрчээр ороод наад үгээ хэлэхгүй яасийн.