“Дубайн гэрээ болон Оюу толгойн бусад суурь гэрээнүүд хууль бус гэсэн нь үндэслэлгүй болохыг TRQ нотлон хэлнэ”

7199

Дубайн гэрээг байгуулахтай холбоотой Ч.Сайханбилэгийн Засгийн газрын дөрвөн захирамжийг хүчингүй болгох шийдвэрийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс арваннэгдүгээр сарын 18-нд гаргасан билээ.

Энэхүү шийдвэртэй холбоотойгоор “Туркойз Хилл Ресурс” компани мэдэгдэл гаргасан байна.

Уг мэдэгдэлд ”Захиргааны хэргийн анхан шатны шүүх ”Дархан Монгол Ногоон Нэгдэл” ТББ-ын нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газрын Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг эцэслэхтэй холбоотой үйл ажиллагаанд хамаарах гомдлыг анхан шатны шүүхэд гаргасныг шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тухай мэдээлэл авсан.

Шүүхийн шийдвэрийн албан хувилбар ойрын хэдэн долоо хоногт гарах хүлээлттэй байна.

“Оюу толгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээ, түүнчлэн “Оюу толгой”-н бусад суурь гэрээнүүдийг хууль бус гэсэн асуудлыг үндэслэлгүй болохыг TRQ баттай нотлон хэлнэ.

Хөрөнгө оруулалтын гэрээ, Нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээ болон Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний зарчмуудыг даган мөрдсөнөөр  Монгол Улсын ард иргэдийн урт хугацаанд хүртэх үр өгөөж өсөлттэй байхаар Оюутолгойн уурхайн бүтээн байгуулалт өрнөж байна.

Цаашид дараа дараагийн мэдээлэл гармагц бид зах зээлд мэдээлэх болно” гэжээ.

Б.БИЛГҮҮН, IKON.MN


URL:

Сэтгэгдэл бичих