Хүйтний эрч чангарна

1_RMN8426Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээллийг  Цаг уур, орчны  шинжилгээний газрын инженер Д.Энхтуяагаас тодрууллаа.

 -Өнгөрсөн амрал­тын өдрүүдээр цас их хэмжээгээр орсон. Орон нутагт нөхцөл байдал ямар байна вэ?
-Өнөөдрийн байд­лаар (өчигдөр) нутгийн хойд хэсгээр 0-31 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увс аймгийн Малчин суманд 31см, Завханы хойд хэсгээр 18 см, Хөвсгөлийн Шинэ-Идэр, Жаргалан, Хэнтийн Баян-Овоо, Дадалд 10-13 см зузаан цасан бүрхүүл тогтсон.
-Ойрын өдрүүдэд цаг агаар хэр байх төлөвтэй байна вэ?
-Энэ сарын  19, 20, 21-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч цас орохгүй, салхи шуургагүй, тогтуун байна. 21-нд баруун аймгуудын нутгаар, 22-нд нутгийн төв хэсэг, баруун аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын баруун хэсгээр цас орж цасан шуурга шуурна. Энэ хугацаанд нутгийн хойд хэсгээр гол төлөв цас орно. Салхи 20-нд Алтайн салбар уулсаар, 21-нд баруун болон төвийн нутгаар,  22-нд ихэнх нутгаар, 23-нд говь талын нутгаар түр зуур, секундэд 16-18 метр хүрч цас орж, цасан шуургатай байна. 23-наас хүйтний эрч чангарна. Энэ үеэр зам даваа хаагдах, халтиргаа гулгаа ихтэй  байхыг иргэддээ анхааруулж байна.
-Энэ өвөл өнгөрсөн жилүүдээс хүйтэн байх уу?
-Энэ өвлийн дундаж температур баруун зүгийн  нутгаар олон жилийн дундажтай адил байна. Бусад нутгаар дунджаас 0.5-1 градусын дулаан байх төлөвтэй. Хур тунадасны хувьд Алтайн Өвөр говь болон говийн нутгийн зарим газраар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно. Бусад нутгаар өмнөх жилүүдийн дундажтай адил хур тунадастай байна.

http://www.npost.mn/a/164861


URL:

Сэтгэгдэл бичих