“Queen eyebrow studio” гоо заслын газарт торгох шийтгэл ногдууллаа

dp2kpИргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, UB-mart худалдааны төвийн 5 дугаар давхар 516 тоотод байрлах “Queen eyebrow studio” гоо заслын газрын үйл ажиллагаанд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар тус газар нь Эрүүл ахуйн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.5 дахь заалтаар хориглосон “гоёлын гоо заслын газарт арьс, салстыг цоолж гэмтээх мэс ажилбар хийх” үйлчилгээ буюу хөмсөгний шивээс хийх үйлчилгээ үзүүлж байсан тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх заалтын дагуу хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан, торгох шийтгэл оногдуулан, улсын байцаагчийн албан даалгавар өгч ажиллалаа.

Эх сурвалж: НМХГ

URL:

Сэтгэгдэл бичих