АНУ Египетэд анхааруулга өглөө

5dd35c7639eedОХУ-ын сөнөөгч онгоцнуудыг худалдан авбал Египетийн эрх баригчид манай хориг арга хэмжээнд орох аюултай хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн цэрэг улс төрийн асуудал эрхэлсэн зөвлөх Кларк Купер мэдэгджээ.

Египет АНУ-ын тоног төхөөрөмжийг цаашид худалдан авах боломжид эргэлзэж байгаагаа тэрбээр илэрхийлсэн байна.

Оросын “Су-35” сөнөөгч онгоцнуудыг худалдан авахаас болгоомжлохыг урьдаас сануулсан захидлыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Батлан хамгаалахын сайд Марк Эспер нар өнгөрсөн долоо хоногт Египетийн Батлан хамгаалах бөгөөд цэргийн аж үйлдвэрийн сайд, хурандаа генерал Мухаммед Закид илгээсэн тухай “The Wall Street Journal” сонин өмнө нь мэдээлсэн билээ.

Түүнчлэн Египет Оросын “Су-35″-г худалдан авахаас татгалзана гэж найдаж байгаагаа М.Помпео өнгөрсөн 5 дугаар сард мэдэгдсэн юм. “Эдгээр системийг худалдан авсан тохиолдолд “CAATSA”буюу “Хориг арга хэмжээг авч хэрэгжүүлэх замаарАмерикийн дайснуудыг сөрөн зогсох тухай”хуулийнхүрээнд хориг арга хэмжээ авна гэдгээ бид тодорхой ойлгуулсан. Тэднийг ийм үйлдэл хийхгүй гэдэгт найдаж байна” хэмээн тэрбээр тухайн үедээ мэдэгдэж байжээ.


URL:

Сэтгэгдэл бичих