Дуучин Э.Чулуунчимэг улсын начин Д.Цэрэнтогтох нар амрагийн харьцаатай болжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын хувьд Үндэсний их баяр наадамд улсын начин Бо.Батжаргалаар дөрөв, улсын харцага О.Хангайгаар тав даван шөвгөрч начин цолоо батлан ” Өсөх идэр ” чимэг нэмсэн. Гэвч тэрээр сэргээш хэрэглэсэн байх магадлалтай бөхийн нэгээр тодроод буй.
Зарим хэвлэл мэдээллээр дуучин бүсгүйг хөл хүнд болсон тухай шуугиж эхэлсэн. Гэвч уг мэдээлэл ор үндэсгүй аж. Ийм цуурхал гарах болсон шалтгаан нь саяхан Манжуурт хийсэн тоглолттой нь холбоотой гэнэ. Тоглолтыг зохион байгуулагчид дуучин Э.Чулуунчимэгийг газраар явж Манжуурт хүрэх санал тавьсан байна.
]Уг саналыг дуучин бүсгүй хүлээн авахгүйн тулд “Би жирэмсэн” гэж худал хэлсэн тухай эх сурвалж мэдэгдлээ.
Дашрамд дуулгахад, Э.Чулуунчимэг тун удахгүй арлын Япон улс дахь монголчууддаа өөрийн ая дуугаа өргөхөөр явах гэж байгаа ажээ.
URL: