Д.Дорлигжав, Д.Баатар, Ч.Бямбаа нарын хэргийн гол зангилааг “Голомт” банкны ТУЗ-ын дарга асан Д.Баясгалан тайлах уу
АТГ-аас Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг айлган сүрдүүлж, онц их хэмжээний мөнгө дүүгийнхээ дансаар дамжуулан авсан гэх асуудлаар шалгаж байгаа. Мөн дээрх хэрэгт Д.Дорлигжавын төрсөн дүү Д.Баатар, “Голомт” банкны ТУЗ-ын дарга асан Д.Баясгалан нар ч шалгагдаж буй. АТГ-аас өнгөрсөн нэгдүгээр сард Д.Дорлигжав, түүний дүү Д.Баатар, Д.Баясгалан нарыг Цагдан хорих 461 дүгээр хорих ангид саатуулан шалгасан. “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг дарамталж, дөрвөн сая ам.доллар дүүгийнхээ дансаар шилжүүлэн авсан гэх хэрэг хэрхэж байгаа, дээрх хэрэгт “Голомт” банкны ТУЗ-ын дарга асан Д.Баясгалан гэрчээр оролцож байгаа юу, эсвэл холбогдогчоор шалгагдаж байна уу гэдгийг эрэн сурвалжилж уншигч та бүхэнд хүргэж байна.
Дөрвөн сая ам.долларын хэрэг эхэлсэн түүх
“Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд өнгөрсөн онд “25 дугаар суваг” телевизийн “Ам нээвэл” ярилцлагын нэвтрүүлэгт зочноор орсон. Уг ярилцлагын үеэр Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин 2014 онд өөрийнхөө цахим хуудаст “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авлигын хэмжээ” хэмээн бичиж, “NRI LLC” гэх компанийн нэр дээрээс дөрвөн сая ам.долларыг “Голомт” банкаар дамжуулан нэгэн хүний данс руу шилжүүлсэн баримтыг олон нийтэд ил гаргаж байсан талаар тэрбээр зарим зүйлийг тодруулан ярьсан юм. Тодруулбал, Т.Ганболд “Тухайн үед манай компанийн данснаас тэр үеийн Ерөнхий прокурорын төрсөн дүүгийн данс руу мөнгө шилжүүлсэн нь үнэн. Энэ бол хууль хяналтын байгууллагын ажиллагаанд явж байгаа асуудал. Тэр утгаараа хамаагүй дэлгэрэнгүй ярих боломжгүй.
Гэхдээ өнөөдөр хууль хяналтын байгууллага нь нүүрэн дээрээ зөв юм ярьчихаад, бодит амьдрал дээр хэрхэн бохир булай юм хийдгийг зах зухаас нь та бид хоёр дурдаж байна. Энэ бол тодорхой хугацааны дараа үнэн зөв нь гараад ирнэ. Үүний талаар ярих боломж хязгаарлагдмал байна. Уучлаарай, тухайн үеийн Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн дэлгэсэн баримтан дээр манайхаас дөрвөн сая ам.доллар гарсан гэж гардаг юм. Гарсан нь л үнэн юм чинь. Тухайн үед энэ асуудлыг Х.Тэмүүжин дэлгээд тавихад сөрөг хүчин байсан МАН-ыхан энэ материалыг аваад явсан. Бид олон нийтэд цацаад алаад өгнө гээд явсан. Тэгээ л таг болсон” гэсэн юм. Мөн тэрбээр хууль хяналтын байгууллага өөрийг нь хилс хэрэгт хэлмэгдүүлж, хөдөө орон нутгийн хорих ангиудад хорьдог байсан, үүнээс болж дарамт шахалтад орсон, улстөрчид хууль хяналтын байгууллагын удирдлагуудад чиглэл өгч хэлмэгдүүлж, айлган сүрдүүлж байсан гэх мэт гэмт хэргийн шинжтэй ноцтой зүйлс ярьсан. Мөн Т.Ганболд хилс хэргээр хорих ангид хоригдож байхдаа Д.Дорлигжавын дарамтаас айж дөрвөн сая ам.доллар дүүгийнх нь дансанд хийсэн. Үүний дараа Цагдан хорих төвөөс суллагдсан. Энэ хэрэгт “Голомт” банкны удирдлагууд ч холбоотой гэсэн тайлбарыг өгсөн билээ. Т.Ганболдын хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараалан ноцтой зүйлс ярьсны дараа дөрвөн сая ам.долларын гэх хэргийг АТГ-ынхан дахин шалгаж эхэлсэн. Түүнээс хойш мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байна.
Д.Дорлигжавын тайлбар
Гэхдээ өнөөдөр хууль хяналтын байгууллага нь нүүрэн дээрээ зөв юм ярьчихаад, бодит амьдрал дээр хэрхэн бохир булай юм хийдгийг зах зухаас нь та бид хоёр дурдаж байна. Энэ бол тодорхой хугацааны дараа үнэн зөв нь гараад ирнэ. Үүний талаар ярих боломж хязгаарлагдмал байна. Уучлаарай, тухайн үеийн Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн дэлгэсэн баримт дээр манайхаас дөрвөн сая ам.доллар гарсан гэж гардаг юм. Гарсан нь л үнэн юм чинь. Тухайн үед энэ асуудлыг Х.Тэмүүжин дэлгээд тавихад сөрөг хүчин байсан МАН-ыхан энэ материалыг аваад явсан. Бид олон нийтэд цацаад алаад өгнө гээд явсан. Тэгээд л таг болсон” гэсэн юм. Мөн тэрбээр хууль хяналтын байгууллага өөрийг нь хилс хэрэгт хэлмэгдүүлж, хөдөө орон нутгийн хорих ангиудад хорьдог байсан, үүнээс болж дарамт шахалтад орсон, улстөрчид хууль хяналтын байгууллагын удирдлагуудад чиглэл өгч хэлмэгдүүлж, айлган сүрдүүлж байсан гэх мэт гэмт хэргийн шинжтэй ноцтой зүйлс ярьсан. Мөн Т.Ганболд хилс хэргээр хорих ангид хоригдож байхдаа Д.Дорлигжавын дарамтаас айж дөрвөн сая ам.доллар дүүгийнх нь дансанд хийсэн. Үүний дараа Цагдан хорих төвөөс суллагдсан. Энэ хэрэгт “Голомт” банкны удирдлагууд ч холбоотой гэсэн тайлбарыг өгсөн билээ. Т.Ганболдын хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараалан ноцтой зүйлс ярьсны дараа дөрвөн сая ам.долларын гэх хэргийг АТГ-ынхан дахин шалгаж эхэлсэн. Түүнээс хойш мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байна.
Харин Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав дээрх хэрэгтэй холбоотойгоор тайлбар хийсэн. Тэрбээр “Ийм хэл ам гарахад хэвлэлийн хурал хийгээд орь дуу тавьдаг л даа. Миний хувьд энэ хүн яагаад ийм ул үндэсгүй гүтгэлэг тараав, цаад учир шалтгаан юу вэ гэж бодсон. Тэгээд бүх баримт сэлтээ цуглуулах, хуулийн байгууллагын хүсэлт зэргээс үүдэн цаг алдсан тал бий. Тордойн Ганболд гэдэг хүн ийм гүтгэлэг тараах болсон цаад зорилгыг ойлгохгүй байсан. Дөрвөн сая ам.долларын түүх ингэж эхэлдэг юм. “Алтан Дорнод Монгол” компанийн Ерөнхий захирал Паушок гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг төлөхгүй, би гадны хөрөнгө оруулагч гэсэн маргааныг Олон улсын Арбитрын шүүх дээр үүсгэдэг юм. Арбитрын шүүхээс “Алтан Дорнод Монгол” компани тогтвортой байдлын гэрээгүй учраас төлөх ёстой” гэсэн шийдвэр гарсан л даа. Шүүх дээр ялагдсан Паушок Эрдэнэт үйлдвэрийн орлогч байсан Бямбаа гэдэг нөхрийг менежментийн гэрээгээр захирлаар томилсон. Тэгэхдээ “Алтан Дорнод Монгол” компанийг ашигтай ажиллуулаад “Засгийн газрын өрийг төлөөд надад тодорхой хэмжээний төлбөр төл” гэсэн байгаа юм. Чангаагийн Бямбаа менежментийн гэрээгээр “Алтан Дорнод Монгол” компанийг аваад ерөөсөө ажиллуулж чадаагүй. Бүх тоног төхөөрөмж, машин техник нь Шүүхийн шийдвэрээр лацдуулчихсан.
АТГ-аас Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг айлган сүрдүүлж, онц их хэмжээний мөнгө дүүгийнхээ дансаар дамжуулан авсан гэх асуудлаар шалгаж байгаа.
Эрүүгийн хэргийг нь хэрэгсэхгүй болгочихсон байхад хүртэл нээж өгөхгүй байснаас харвал “Алтан Дорнод Монгол” компанийг авах гэсэн нөхдийн далд сонирхол явагдсан байх. Монгол Улсад бизнес хийх бололцоогүй гэж үзсэн Паушок “Алтан Дорнод Монгол” компаниа зарахаар шийдсэн байдаг. Энэ үед миний дүү Баатар зээл авахаар “Голомт” банк дээр очтол Баясгалан “Паушок гэдэг нөхөр компаниа зарна гэж байна. Манай банк Паушокоос асар их авлагатай учир чи компанийг нь худалдаад авчихаач. Чамайг “Алтан Дорнод Монгол” компанийг худалдаад авна гэвэл зээл өгье. Өөрөөр бол зээл өгөхгүй” гэсэн байдаг. Ингээд манай дүү Баатар, Бямбаа нар Москва хот орж Паушоктой очиж уулзаад худалдан авах гэрээ, төлбөрийн график зэргээ байгуулсан. Паушок “Нэн яаралтай хоёр сая ам.доллар төл” гэсэн байдаг. Манай дүү Улаанбаатарт ирэнгүүтээ “Голомт”-оос хүссэн зээлээсээ хоёр сая ам.доллар төлсөн. Ингээд байж байтал “Голомт” банкны захирал Баясгалан гэнэт зээлээ зогсоогоод “Нөгөө Паушокын компанийг чинь бэлэн мөнгөөр худалдаад авах хүн олдлоо” гэсэн байдаг. Тэр нь Тордойн Ганболд шүү дээ. Банк зээл өгөхөө зогсоосон учраас миний дүү Баатар, Баясгалан, Ганболд гурав суугаад “Пуашокт хоёр сая ам.доллар урьдчилаад төлчихсөн. Тэр мөнгийг миний данс руу хийчих. Дараа нь “Голомт” банкны зээлийг хаая” гэсэн тохироог хийсэн байдаг юм. Энэ тохирооны дагуу 2011 оны есдүгээр сарын 27-нд Т.Ганболдын компаниас хоёр сая ам.доллар “Хоорондын тооцоо” гэж орж ирээд тэр өдрөө “Голомт” банк руу шилжүүлсэн. Миний дүү Баатар банкны зээлээ төлөөд тооцоогоо дуусгаж байгаа хэрэг шүү дээ. Манай дүү сарын дараа дансаа шалгатал Ганболдын компаниас хоёр сая ам.доллар ороод гарсан байдаг. “Энэ юу болоод байна, манай компанийн дансыг ашиглан мөнгө төгрөг ороод гарав” гэсэн утгатай бичгийг “Голомт” банк руу явуулсан. “Голомт” банкныхан шалгаад “Арваннэгдүгээр сарын 8-нд Ганболдын компаниас хоёр сая ам.доллар андуурагдан хийгдсэн учир буцаан гаргасан” гэсэн бичиг ирүүлсэн. Бас Ганболдын компаниас “Баатарын компанийн данс руу хоёр сая ам.доллар андуураад хийчихлээ. Манай мөнгийг “Голомт” банкны энэ данс руу эргүүлэн хийнэ үү” ч гэсэн бичиг нь байна. Эхний хоёр сая ам.доллар нь “Хоорондын тооцоо” үлдсэн нь андуурсан гээд байгаа гүйлгээний бичиг нь шүү дээ. Ганболд их хорон санаатай хүн. Андуурч биш зориуд мөнгө оруулж гаргасан болж таараад байна” гэх мэдээлэл хэвлэлд өгч байсан.
Т.Ганболд: Голомт банкаар андуурч орсон гэх дөрвөн сая ам.доллароос нэг ч төгрөг буцаж ирээгүй
Тэгвэл “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо “Голомт” банкаар андуурч орсон гэх дөрвөн сая ам.доллароос нэг ч төгрөг буцаж ирээгүй. Нийт энэ хүний авсан мөнгөн дүнгийн тодорхой хэсэг нь дөрвөн сая ам.долларын асуудал юм шүү. Бүтэн хэмжээгээрээ хууль хяналтын байгууллагад шалгагдаад явж байна. Би дутуу мөнгө өгөөгүй. Төлбөрөө бүрэн хийсэн. Би 18 сая ам.доллароор худалдаж авсан. Энэ үнээр төлбөр хийгдсэн байгаа. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын иргэн А.Паушок гэдэг хүнд бүх төлбөр тооцоог нь бүрэн хийгээд “Алтан Дорнод Монгол” компанийн хувьцааг худалдаад авчихсан” гэх ярилцлага өгсөн билээ.
“Голомт” банкны Д.Баясгалан ба хэргийн гол зангилаа
Дээрх хэрэгтэй холбоотойгоор албаны эх сурвалжаас авсан мэдээллээр “Голомт” банкны ТУЗ-ын дарга Д.Баясгаланг дээрх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч Д.Баясгаланг Д.Дорлигжав, Д.Баатар, Ч.Бямбаа нартай үгсэн тохиролцож, гэмт хэргийг нуун далдлах зорилгоор Банкны тухай хуулийг илтэд зөрчсөн гэх үндэслэлээр шалгаж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, Д.Баатарын нэр бүхий компанийн данс руу орсон хоёр сая ам.долларыг “Голомт” банк эзэнд нь мэдэгдэлгүйгээр эргүүлэн Т.Ганболдын нэр дээр байдаг компанийн данс руу оруулсан гэх асуудал яригдаж байгаа. Үнэн хэрэгтээ Т.Ганболдын данс руу андуурсан гэх ам.доллар огт ороогүй. Тэгэхээр Д.Баясгалан дээрх нэр бүхий гурван хүнтэй үгсэн тохиролцсон байж болзошгүй гэх үндэслэл байгаа ажээ. Гэхдээ Д.Баясгалан дөрвөн сая ам.долларын асуудалтай холбоотойгоор тодорхой мэдүүлгийг АТГ-ынханд өгөхгүй байгаа гэнэ. Үүнээс үүдэлтэйгээр Д.Дорлигжав, Д.Баатар, Ч.Бямбаа нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа гацаанд ороод байгаа ажээ. Албаны эх сурвалжуудын хэлж буйгаар “Дээрх хэрэгт “Голомт” банк оролцоотой. Гэм буруутай үйлдэл ч тогтоогдсон” гэдгийг онцолж байлаа.
Үндэсний шуудан
URL: