Татвараа төлөөгүй жолоочийн машины дугуйг түгжинэ

7146

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуулиараа иргэд 100 хувь төлөх ёстой ч одоогийн байдлаар 10-20 хувь нь албан татвараа төлөхгүй байдаг. Зарим иргэд нь автомашинаа хэрэглэдэггүй гээд татвараа төлөхгүй байх, өмнө нь нэр шилжүүлэхдээ татвараа төлөөгүй байх зэрэг асуудлаар татварын өр үүсэх тохиолдлууд гардаг. Тэгвэл энэ журмаар татварын өр төлөх нэхэмжлэлд заасан хугацаанд татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сануулах байдлаар хязгаарлах. Ингэхдээ татварын 10 сая хүртэл төгрөгийн өртэй татвар төлөгчийн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг ажлын тав хүртэл хоногоор хязгаарлах. Энэ үед авто тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг өртэй татвар төлөгч хариуцдаг байхаар заасан. Энэ журмын төслийг батлуулахын өмнө санал авч байна. Тээврийн цагдаагийн алба болон Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран ажиллаж байна.

Өмнө нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, автомашины дугуйг түгжих арга хэмжээг огт хэрэгжүүлж байгаагүй. Хэрвээ албан татвараа төлөхгүй бол дансыг нь хааж, хөрөнгийг нь хураан авч, хөдөлгөөнгүй битүүмжлээд, төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэх өгөхөд процесс нь их уддаг байсан. Тиймээс Татварын багц хуулийг хэрэгжүүлэх хүрээнд томоохон өөрчлөлт оруулахаар журмыг боловсруулсан талаар Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд Татварын ерөнхий газраас татвар төлөгчийн харилцааг зохицуулах 35 журмыг олон нийтээр хоёр үе шаттай хэлэлцүүлгийн үеэр танилцууллаа. Ээлжит хэлэлцүүлгээр өчигдөр татварын хураалт, буцаан олголттой холбоотой журмын төслийг Татварын ерөнхий газрын Татвар төлөгчдийн танхимд олон нийтэд танилцуулж, иргэдээс санал авчээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих