Брежневийн жолооны үнэмлэх 1,5 сая рублиэр зарагджээ
ЗХУ-ын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Леонид Брежневийн жолооны үнэмлэх “Литфонд”-ын дуудлага худалдаагаа нэг сая 550 мянган рублиэр зарагджээ. Үнэмлэхний хамт зөрчлийн талон зарагдсан гэж “Комсомольская правда” мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга ААК №000077 тоот үнэмлэх нь бүх төрлийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгодог байжээ.
Энэ үнэмлэхийг Брежневт 1976 онд олгосон ч маш сайн хадгалагдсан бөгөөд тухайн үеийн Дотоод хэргийн сайд Николай Щелоков наргиа болгон үнэмлэхийг бэлэглэж байсан аж.
Харин Брежневийн үнэмлэхийг 1,5 сая рубль /63,2 сая орчим төгрөг/ худалдан авсан хүний талаар дуудлага худалдаа зохион байгуулагчид мэдээлээгүй байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Hello. And Bye.