Эрдэнэт үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд бүгд биелжээ

mcБаялгийг бүтээгч Эрдэнэт үйлдвэрийн хамт олон  11-р сарын эхний арав хоногийн байдлаар үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдээ 100-135.1 хувиар биелүүлэн ажиллаж байна.

   Уулын цул гаргалт 104.9 хувь, хөрс хуулалт 101.3 хувь, хүдэр олборлолтын төлөвлөгөөг 109 хувиар биелүүлжээ. Хүдэр дэх металлын агуулга зэсээр 101.5 хувь, молбиденоор 125,1 хувиар биелүүлсэн бол  металл авалт зэсээр 100 хувь, молибденоор 135.1 хувь , баяжмал дах металлын агуулга зэсээр 100.8 хувь, молибденоор 103.1 хувиар тус тус биелжээ.

   Тайлант хугацаанд ачигдсан зэсийн баяжмалын чанар 100.8 хувь бол ачигдсан зэсийн баяжмал дахь металл 103.9 хувь, ачигдсан молибдены баяжмалын чанар 103.1 хувьтай биелжээ.

   Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн хамт олон төлөвлөгөөт даалгавруудаа амжилттай биелүүлэн ажиллаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих