Ёстой оюуны согогтой байжээ
Монголчууд бид оюуны согогтой хүмүүсээр хичнээн олон жил удирдуулснаа сая харлаа харууслаа.
Саяхан болсон бага хурлаар “Ард түмний хөгжлийн хөтөлбөр “ гэх баримт бичигтээ согогтой зүйлсийг ихээхэн оруулжээ. Үр дүн ч согогтой байхаар байна. Оюуны согогоос болж мэдлэггүй буруу бодлого хийгддэг. Монгол үндэстнийг оюуны согогтой эрх баригчид яаж төсөөлж байна вэ. Хүн төрөлхтөн шинэ мэдлэг, шинэ технологид хөрөнгө оруулалт оруулж ирээдүйгээ тодорхойлж, мэргэжилтнүүдээ урьдчилаад бэлтгээд эхэлчихсэн. Шинэ мэдлэгээс орж ирэх хөрөнгөөс хэдэн хувиа хүртэхээ тооцоолж сууж байхад монголын эрх барьж буй нам ямар хөтөлбөр хэрэгжүүлнэ вэ. Олигархийн” гэх тодотголтой пүүс компаниудын тогтолцооноос ард түмний засаглалтай компаниудын бүтэц рүү шилжилт хийнэ гэнэ үү. Өөрсдөө олигархийн нам байж ямар олигархийн компанийг ярьж хэнд шилжүүлнэ гэнэ вэ. Залуучуудад түр орон сууц өгнө гэнэ үү. Ийм хөгжлийн хөтөлбөр байдаг хэрэг үү. Томоохон гамшиг нүүрлэсэн улс орон л иргэдээ түр майхан саванд байлгадаг юм. Арга ч үгүй дээ монгол өөрөө ноцтой гамшигт орчихсон юм чинь ингэж хэлэхээс яахав. Иргэдээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эрүүл аюулгүй орчинд амьдрах бүх талын нөхцлийг бүрдүүлснээр дундаж наслалтыг нэмэгдүүлнэ гэнэ. Хотын гудманд нь өдөр хэдэн арваараа хүн үхэж, нүхэнд амьдарч, 20 жил хорт утаагаар амьсгалсан иргэд нь уушигны хорт хавдраар цэл залуугаараа хорвоог орхиж, цаашид ч олноороо үхэж үрэгдэх хэмжээнд тулчихаад байна. Хорвоод төрөх тавилангүй монгол ураг хэвлийдээ үрэгдэж, төрсөн нэг нь насаараа эрэмдэг, зэрэмдэг явах гашуун ирээдүй хүлээж байна. Өнөөдрийн утаа тортогны үр дүнг тооцоолж хөгжлийн хөтөлбөрөө хийсэн үү. Хэдэн мянгаараа обартанд орж хэдэн мянган ураг эндэж, жилд дунджаар 6800 охид бүсгүйчүүд харийн эртэй гэрлэж байна энэ нөхцлийг нь бүрдүүлчихээд монголын хүн амыг 3сая 900 мянга хүргэнэ гэж яаж тооцов. Өнөөдрийнхөө асуудлыг шийдэх чадваргүй байж ирээдүйг ямар мэдлэг, ямар бодлогоор тодорхойлж байна вэ. Авлигын индексээр доройтолд орж, ардчиллын индексээр сүүлдэж сүйрчихсэн улс үндэстэнг хэн ийм болгочихоод авлигыг устгах тухай ярина вэ. Өөрсдөө авлигачид байж өөрөө өөрсддөө хариуцлага хүлээлгэнэ гэсэн хөгжлийн хөтөлбөрыг гаргаж буй нь ямархан согогтойг нь илтгэнэ. Байгалийн баялгийг зүй зохистой ашиглаж, нөхөн сэргээж, хүрээлэн буй орчноо хамгаална гэнэ үү. Өдөр шөнөгүй гадагшаа зөөгдөж буй баялаг зүй зохистой ашиглагдаж байгаа хэрэг үү. Хаа сайгүй нүхлэгдсэн, сэндийчэгдсэн газар шороо уул, нуруугаа хархад нөхөн сэргээлтээ хийсээр байгаа хэрэг үү. Усаа хамгаалж, утаа бага гаргаж, мод тарьсаныг урамшуулна гэнэ үү. Гол нуурууд нь ширгэж, зарим нь бохирдож, байгаль орчин сүйрч буй нь та нарын хийсэн хэрэг биш билүү. Ард түмний бүтээн босгосон бүхнийг өмч хувьчлал нэрээр нурааж хаягдал болгохыг нь болгож, хурдан мөнгө болохыг нь зарж худалдаж ард түмнийг ажил амьдралгүй гуйлгачин болгочихсон. Жилд хэдэн мянган охид бүсгүйчүүд харийн эртэй гэрлэж, эрчүүд нь архинд орж, харьд боол хийж амьдралаа үлгэн салган залгуулж, үрс нь хэвлийдээ хордож амь тавьж, нийтээрээ ядууран туйлдсаныг та бүхэн ингэж хэлжээ.” Ардчилсан хөгжлийн 20 жил гаруйн хугацаанд эрх баригч намууд туурга тусгаар улс орон, хүн ардаа хөгжүүлэх бодлого, үйл ажиллагаагаа илүүд үзэж, тулгарсан сорилт болгоныг туулан гэтэлж, зорилтуудоо хэрэгжүүлж ирсэн. Энэ бол манай намын бахархал юм гэжээ.”
Энэ бүхэн эрх барьж буй намын бахархал юм бол та бүхэн ёстой оюуны согогтой байжээ. Ийм оюуны согогтой хүмүүсээр удирдуулсан төр мөхөх нь зайлшгүй юм байна даа ямар их харуусал, гутрал вэ.
А.Ганболд
URL: