Топ модель П.Одгэрэл шинэ харшдаа тухаллаа

“Мөнхийн залуу” хэмээгддэг топ модель П.Одгэрэл саяхан шинэ харшдаа тухалсан байна. Оддын хэмээх тодотголтой хотхонд багагүй хугацааг өнгөрүүлсэн тэрээр “Өндөр буянт”-ын барьсан “Оргил” хотхоны нэг давхарт өргөө гэрээ төвхнүүлжээ.

Дөрвөн айл байх зориулалт бүхий томоохон тансаг харшийг модель маань худалдан авсан байх юм. Зарим хүн “Топын шинэ ивээн тэтгэгч өгсөн болоолтой” гэсэн таамаг дэвшүүлээд байгаа аж. Ямартай ч загварын ертөнцийн ганц бие бүсгүй тансаг харштай болсон дог шүү.

Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих