Ирэх оны төсөв, зарцуулах хөрөнгийг баталлаа

7112

УИХ 2020 оны улсын төсвийг баталлаа. Ирэх оны төсвийн тухай хуульд УИХ  Сангийн сайдын төсвийн багцын моргейжийн хөтөлбөрийн санхүүжилтийн дотоод эх үүсвэрээс олгох зээлийг 60 тэрбум төгрөгөөр бууруулж, Сангийн сайдын төсвийн багцын моргейжийн хөтөлбөрийн зээлийн хүүгийн татаасыг 60 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр болжээ.  Сангийн сайдын төсвийн багцын эргэж төлөгдөх зээлийг 98 тэрбум 700.0 сая төгрөгөөр, мөн сайдын төсвийн багцын гадаад зээл тусламжаас санхүүжих зардлыг 100 тэрбум төгрөгөөр тус тус бууруулахаар болсон байна.

Зарим төсвийн ерөнхийлөн захирагчийн хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж, урсгал зардлыг нийт 89 тэрбум 767.5 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.

Харин Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангах ажлын хүрээнд 2020 оны төсвийн жилд зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай төсөл арга хэмжээг санхүүжүүлэх, түүнчлэн хүн амын өсөлттэй уялдуулан Нийслэлийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг нэмэгдүүлэх, тэдгээрийг санхүүжүүлэх зорилгоор 2020 оны төсвийн жилд улсын төсвөөс санхүүжүүлж хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний 2020 онд санхүүжүүлэх дүнг 296 тэрбум 547.8 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон байна. Ингэснээр улсын төсвийн хөрөнгөөр 4 их наяд 233 тэрбум 926.1 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 1427 төсөл арга хэмжээг 2020 онд 1 их наяд 828 тэрбум 930.3 сая төгрөгөөр санхүүжүүлэхээршийдвэрлэжээ. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс Засгийн газрын бонд худалдан авахаас гадна Монголбанкны үнэт цаас худалдан авах эрх зүйн зохицуулалтыг нээж өгсөн байна.

 Ийнхүү нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлага, төсвийн тэнцэл зэрэг эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг Засгийн газрын өргөн мэдүүлсэнд  өөрчлөлт оруулалгүйгээр нийт тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797 тэрбум 840 сая төгрөг буюу ДНБ-ий 29.0 хувь, нийт зарлагыг 13 их наяд 872 тэрбум 581.7 сая төгрөг буюу ДНБ-ий 34.1 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2 их наяд 74 тэрбум 741.7 сая төгрөг буюу ДНБ-ий 5.1  хувьтай тэнцүү байхаар тооцон баталлаа.

Ирэх онд Сангийн сайд хамгийн их буюа 3 их наяд, 115 тэрбум 628 сая төгрөг захиран зарцуулах бол хамгийн бага нь ЕТГ-ын дарга 6 тэрбум 438,6 сая, УИХ-ын дарга 46 тэрбум 824 сая, 42 тэрбум 914.4 сая төгрөгийг тус тус зарцуулахаар тусгажээ.

2020 онд төсвийн ерөнхийлөн захирагч нар хичнээн төгрөг зарцуулах вэ?

Төсвийн ерөнхийлөн захирагч Дүн/сая төгрөгөөр
1 Ерөнхийлөгчийн ТГ-ын дарга 6 тэрбум 438,6
2 УИХ-ын дарга 46 тэрбум 824.0
3 Ерөнхий сайд 470 тэрбум 403.0
4 Шадар сайд 174 тэрбум 935.7
5 ЗГХЭГ-ын дарга 71 тэрбум 7.0
6 Байгаль орчин, аялал жуучлалын сайд 176 тэрбум 225.5
7 Гадаад харилцааны сайд 93 тэрбум 406.2
8 Сангийн сайд 3 их наяд, 115 тэрбум 628.0
9 ХЗДХ-ийн сайд 625 тэрбум 898.1
10 Батлан хамгаалахын сайд 294 тэрбум 277.5
11 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд 2 их наяд 173.161.
12 Зам, тээвэр, хөгжлийн сайд 375 тэрбум 419.6.
13 Барилга, хот байгуулалтын сайд 276 тэрбум  675.8
14 Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 42 тэрбум 914.4
15 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 193 тэрбум 862.8
16 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 1 их наяд 547 тэрбум 593
17 Эрүүл мэндийн сайд 964 тэрбум 554.8
18 Эрчим хүчний хөгжлийн сайд 100 тэрбум 128.3

URL:

Сэтгэгдэл бичих