Газраа орон сууцаар солих байршлуудтай танилц

8737322a49c35fbb0010f7c746f69e01Газрыг орон сууцаар солих төслийн хүрээнд хамгийн багадаа 4 га талбарт газар чөлөөлөлт хийнэ. Учир нь тухайн талбарт орон сууцны хорооллоос гадна сургууль, цэцэрлэг, зам, авто зогсоолтой хотхон байх ёстой. 4 га газар дунджаар 90-100 иргэний өмч хэлбэртэй байгаа.

Иргэд нэгдээд газраа орон сууцаар сольё гэсэн хүсэлт гаргасныг үндэслэн төслийг хэрэгжүүлнэ.

Нэг иргэний газар 40 сая төгрөгөөр үнэлэгдсэн ч 70 сая төгрөгийн орон сууц авах хүсэлтэй байгаа бол үлдэгдэл 30 сая төгрөгийг таван жилийн хугацаанд 8 хүртэлх хувийн хүүтэйгээр зээлд хамрагдан төлөх нөхцөлтэйгээр төсөлд хамруулах боломжтой” гэв.

Тухайн газар нь орон сууцны үнээс давсан тохиолдолд иргэнтэй гэрээ хийгээд 1-2 жилийн хугацаанд зөрүүг төлөх аж. Газраа чөлөөлсөн иргэдийн хувьд Буянт-Ухаа -II хорооллын ашиглалтад орсон орон сууцанд орох аж.

Газраа орон сууцаар солих байршлууд:

Сонгинохайрхан дүүрэг 7, 8, 9, 10, 28 дугаар хороо Баянхошуу дэд төв

Чингэлтэй дүүрэг 14, 18-р хороо, Сүхбаатар дүүрэг 14-р хороо Сэлбэ дэд төв,

Сүхбаатар дүүрэг 16, 17-р хороо Дамбадаржаа дэд төв,

Чингэлтэй дүүрэг 10, 11, 12, 13-р хороо Дэнжийн мянга дэд төв

Баянзүрх дүүрэг 9, 17, 19, 24-р хороо Шар хад дэд төв,

Сүхбаатар дүүрэг 9, 10, 11, 12-р хороо Орон сууцны 7-р хороолол,

Баянзүрх дүүрэг 2, 4-р хороо Мамба дацан ,

Баянзүрх дүүрэг 13, 14-р хороо орон сууцны 14-р хороолол,

Баянзүрх дүүрэг 12-р хороо Чулуун овооны тойргоос Хууль сахиулах их сургууль орчим,

Сонгинохайрхан дүүрэг 1, 2, 20-р хороо Цэргийн хотхон орчим А хэсэгчилсэн талбай,

Чингэлтэй дүүрэг 9, 10, 11-р хороо Дэнжийн мянга орчим В хэсэгчилсэн талбай, 39-р сургуулийн баруун хойд талд Г хэсэгчилсэн талбай багтаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих