Хууль сахиулах дарга нарт хууль үйлчлэхгүй байна
Төрийн албаны зөвлөл, Цагдаагийн байгууллагатай хамтран 2019 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр дарга нар төрийн албаны унааг хувьдаа ашиглаж байгаа эсэхийг шалгасан. Учир нь, УИХ-ын дарга Төрийн албаны хууль болон холбогдох журам зөрчвөл хариуцлага тооцохоо мэдэгдсэн юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Төрийн албаны машиныг зөвхөн албан хэрэгцээнд ашиглах ёстой. Уг наалт нь дээрээ хяналтын утасны дугаартай байх юм. Хэрвээ тэр машин баар, рестораны гадаа эсвэл аль нэг газар дүрэм, журам зөрчсөн үйлдэл гаргавал, сургуульд хүүхэд хүргээд ч юм уу хувийн байдлаар ашиглаж байвал иргэд утасдаад мэдэгдэнэ гэсэн үг. Бүх машинд GPS хяналтыг бий болгоно. Ингэснээр тэр машинууд хаана явж байгааг хянах боломжтой. Тэгээд иргэнээс ирсэн мэдээлэл үнэн бодитой эсэхийг түүгээрээ баталгаажуулна. Хэрэв тухайн автомашиныг албан хэрэгцээнээс гадуур ашиглаж байгаа нь тогтоогдвол хариуцлага тооцно” гэж хэлж байсан.
Ингээд улсын нэг, гуравдугаар сургууль, Орчлон, British school of Ulaanbaatar, American school of Ulaanbaatar зэрэг сургуулиудад өглөө сэтгүүлчдийг дагуулан очсон юм. Гэтэл төрийн албаны 20 гаруй дарга хууль зөрчиж, Г.Занданшатар даргын үг тунхаг болсон нь илрэв. Хэвлэлүүд дундаас zarig.mn сайт идэвхтэй ажиллаж, хууль зөрчсөн машин хэнийх болохыг дэлгэсэн.
Гэвч ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Журам гараагүй. Ийм журмыг судалж байгаа. Ёс зүйн протоколд албаны балаар хувийн юм бичиж болохгүй гэж хүртэл заасан байх нь бий. Хувь хувьсгал заагтай л байх ёстой. Журамлаагүй байж шууд хариуцлага хүлээлгэх боломжгүй” хэмээн худлаа хэлэв.
Өөрөөр хэлбэл, УИХ, Засгийн газрын хоёр албан тушаалтны үг, үйлдэл зөрснөөс гадна энгийн иргэдэд хатуу үйлчилдэг хууль хууль сахиулагч дарга нарт үйлчилдэггүй болохыг илтгэсэн жишээ болоод байна. Зүй нь, тэдэнд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага ногдуулж, олон нийтэд энэ тухайгаа мэдэгдэх ёстой байлаа. Тэгсэн бол төрд итгэх олон нийтийн итгэл бэхжих байсан.
Хүүхдээ зөөсөн автомашины эзэмшигчид:
01-00 УБЗ ЦЕГ-ЫН ДАРГА С.БААТАРЖАВ
01-94 УБҮ Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн
06-60 УБҮ ЗГХЭГ-ын газрын дарга Э.Бат-Идэр
80-04 УНЗ – ЦЕГ-ын Дотоод-хяналт, аюулгүй байдлын газрын хэлтсийн дарга, хурандаа Э.Идэрцог
98 76 УБМ ТЕГ-ын Газрын дарга, Хурандаа цолтой Б.Н
01-43 УБЗ Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын хуулийн хэлтсийн дарга А.Ариунболд
77-66 УБҮ Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга Д.ТҮвшинтөр
60- 40 УНҮ ТЭДС-ийн захирал В.Үнэнбат
00-34 УБЗ Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж
00-73 УНҮ Шадар сайд Ө.Энхтүвшин
02-83″ УБҮ ИНЕГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Батбаяр
05-73 УНҮ ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх хэлтсийн дарга Б.Онон
01-43 УБЗ Авто тээврийн үндэсний төв
44-21 УБУ УБ дулааны шугам сүлжээ ТӨХК
URL: