Голын мөсөн дээгүүр явахгүй байхыг анхаарууллаа

15736974235dccb78f799e4Сүүлийн өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрч, ихэнх гол мөрөнд мөсөн бүрхүүл тогтож эхлээд байна. Үүнтэй холбогдуулан ард иргэдийг мөсөн дээгүүр явахгүй, тээвэр хийхгүй байх, хүүхдүүдийг голын орчим, мөсөн дээгүүр тоглуулахгүй байхыг Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс сэрэмжлүүллээ.

Тус газраас гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 15-нд нутгийн зарим газраар цас орно. Энэ үеэр салхины хурд 16-18 м/с, зарим үед 22 м/с-д хүрч ширүүсэж цасан шуурга шуурах ажээ.

Иймд мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлгийг анхааралдаа авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд онцгойлон анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих