Дэлхийд огт амьдралгүй газар бий
Дэлхийн хаана ч амьдрал бий, микробууд хаана ч амьдраад сурчихсан гэж эрдэмтэд өмнө нь хэлж байсан юм. Харин тийм биш гэдгийг «Nature» сэтгүүлд хэвлэгдсэн өгүүлэл хэлээд өглөө. Маш үзэсгэлэнтэй ч амьд организмд удаан тэсэх боломжгүй газар бол Этиопын Данакиль гэдэг цөл аж.
Тэнд нуураар бүрхэгдсэн геотермалийн Даллол цогцолбор байдаг ба нуурын ус нь ер бусын өнгөтэй. Өнгөц харахад үзэсгэлэнтэй гэхдээ маш аюултай газар ажээ.
Эдгээр нуурын дор галт уулын тогоо байрлан үе үе хортой хий гаргадаг. Магнийн өндөр нягтрал, нуурын усны хүчил, давсний их хэмжээ нь ямар ч организмыг удаан амьдруулахгүй.Эрдэмтэд 2016 ба 2018 онуудад Даллолын янз бүрийн цэгээс дээж авч судалжээ. Эхлээд тэнд микроп байгаа гэж шинжлэгдсэн ч судалгааныхны үлдээсэн “лабораторийн бохирдол” болж таарчээ.
Энэ термаль цогцолборт амьдралын ямар ч хэлбэр байхгүй болж таарлаа. Үүнд эрдэмтэд итгэлтэй байна. Ус байгаа газарт л амьдрал байдаг гэдэг нь яг туйлын үнэн биш ажээ.
Ш.Самбуу
Эх сурвалж: Eagle.mn
URL: