Д.Энхбат: Банк дээрэмдэхээр такси барьцаалж, хүн буудсан этгээдийг баривчилсан
Налайх дүүрэгт өнөө өглөө буун дуу гарч, хоёр хүн бэртсэн талаар бид мэдээлсэн. Энэ хэргийн мөрөөр дөнгөж сая Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд болон бусад албаны хүмүүс зөвлөлдсөн юм. Энэ үеэр Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Энхбаяраас хэргийн талаар албан ёсны байр суурийг нь сонслоо.
-Энэ хэргийг ямар хүн үйлдсэн бэ?
-Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харъяат 26 настай Д гэх эрэгтэй урьдаас бэлтгэсэн байдлаар энэ хэргийг үйлдсэнийг урьдчилан тогтоогоод байна. Сэжигтэн Д нь урьдаас бэлтгэн “Хаан” банкинд дээрмийн халдлага хийх зорилгоор халдаж, хоёр хүн буудаж, хэргийн газраас зугтаасан. Тэрбээр Улаанбаатар хотоос Налайх уу такси хөлсөлж ирсэн байна. Банк руу дайран орж, хоёр хүнийг буудаж, шархдуулсан ч хараахан мөнгө авч чадаагүй ажээ. Улмаар хотоос авч ирсэн таксигаа барьцаалан, замдаа бусдыг сүрдүүлсэн Чех улсад үйлдвэрлэсэн ангийн зориулалтын карбин буугаа нуусан.
-Гэмт этгээдийг хаанаас баривчилсан бэ?
-Сэжигтэн Д-г Баянзүрх дүүргийн XI хороо буюу Төмөр замын нүхэн гарцын орчмоос баривчилж, аюулгүй болгосон. Сэжигтний хэргийн газраас зугтаж явахдаа нуусан бууг цагдаагийнхан шуурхай ажилласны үр дүнд олсон. Одоогоор үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.
URL: