Дэд сайд Ж.Цолмон охиныгоо нотолгоо болголоо

“Хавдрын эсрэг үндэсний аян-2012” өнөөдрөөс эхэлж байгаа юм байна. Энэхүү ажлын хүрээнд умайн хүзүүний хорт хавдрыг эрт үед нь оношилж эмчлэх ажлыг эрчимжүүлж, өсвөр насны охидыг вакцинжуулах ажлыг Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон санаачлан эхлүүлсэн аж.

Энэхүү вакцин нь өсвөр насны охидод ямар ч  сөрөг нөлөө үзүүлэхгүй байгаа гэсэн нотолгоог тэрбээр охиноороо өгч байгаа гэнэ. Тодруулбал  Ж.Цолмон сайд вакцины эхний тунгуудаас  өөрийнхөө охинд хийлгэж байгаа аж. Ямар ч байсан сайдын охин тариулж байгаа юм чинь бусад охидод ч сөрөг нөлөөгүй болох нь тодорхой юм. Тиймээс охиноороо нотолгоо болгож байгаа энэ вакцинд олон охид хамрагдаасай хэмээн сайд уриалж байгаа гэсэн шүү.

Энэ дашрамд мэдээлэл болгон хэлэхэд Умайн хүзүүний хорт хавдар нь манай улсын эмэгтэйчүүдийн дунд зонхилох хавдрын 2-рт, нийт хүн амын хавдрын өвчлөлийн 4-рт ордог. Сэргийлэхийн тулд эмэгтэйчүүдийн бэлгийн эрсдэлтэй зан үйлийг өөрчлөх, үзлэг, шинжилгээнд тогтмол хамруулах, бэлгийн харьцаанд орохоос өмнөх насны охидыг хүний хөхөнцөр вирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулах зэрэг ажил хийх зайлшгүй шаардлагатай гэж ЭМЯ үзэж байгаа. Манай улсын хувьд ирэх сараас эхлэн нийслэлийн Багануур, Баянгол дүүрэг, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн 11-15 насны 14 мянга гаруй охинд умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин тарихаар төлөвлөсөн байгаа аж.

Г. Туяа


URL:

Сэтгэгдэл бичих