”Хүннү Эйр” хоол зөөдөг машиныг онгоц хучихад ашигласнаас болж осол гарсан уу

olloo_mn_1573463786_20180609_p1c52ecupfjhruci1bm21d901h1t3“Хүннү Эйр” ХХК-ийн механикч 23 настай О.Мэргэншагай өнгөрсөн сарын 13-14-нд шилжих шөнийн ээлжинд ажиллаж байхдаа өндрөөс буюу онгоцны далавчнаас унасан осол гарсан. Үүнээс хойш О.Мэргэншагай нь ухаан орохгүй, өдрөөс өдөрт биеийн байдал нь улам муудаж байгаа талаар түүний ах Д.Совд өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгдлээ.

О.Мэргэншагай нь гавлын ясны цууралт хугарал, баруунаас зүүн хүртэл тархины суурь яс руу орсон цууралттай гэсэн оноштойгоор эмчилгээ хийлгэж байна. Гэвч ийм хүнд гэмтэл авсан хүн  ухаан ороод хөл дээрээ боссон ч бусдын асаргаанд орох ѳндѳр магадлалтай гэдгийг эмч нарынх нь зүгээс хэлж байгаа аж.

Гэтэл ажлын байрны хөдөлмөр аюулгүй байдал алдагдсанаас үүдэн энэхүү осол гараад сар шахав хугацаа өнгөрч байхад  Иргэний нисэхийн ерөнхий газар, Чингис хаан Олон улсын нисэх  онгоцны буудал, ЗТХЯ зэрэг холбогдох төр засгийн байгууллага, удирдлагууд ослыг нуун дарагдуулж, осол болоогүй мэтээр мэдэгдэл, тайлбар хийж байгааг О.Мэргэншагайгийн ах Д.Совд гомдолтой байгаагаа илэрхийлж байв.

Тэрбээр ““Хүннү эйр” ХХК-ийн онгоц хучих үйл явц нь ямар аюулгүй байдал хангаагүйгээс дээрх осол гарсан.  Олон улсын стандартаар онгоцыг хучих бус заавал ангарт /гарааш/ хийх ёстой. Гэтэл ажил  олгогчийн зүгээс  миний дүүд хамгаалалтын малгай ч  өгөөгүй байсан. “Хүннү Эйр” ХХК хөдөлмөрийн аюулгүй байдлаа мөрдөлгүй ажил хийлгэснээс гадна зориулалтын машин шат байхгүй хоол зөөдөг машинаар онгоцны далавч дээр гарч ажиллуулж, осол гарах үед зориулалтын каск  өмсүүлээгүй гээд олон эргэлзээтэй асуудал гарч ирж байна. Дүүгийнхээ ослын асуудлыг үнэн зөвөөр шийдүүлэхийн төлөө боломжтой бүх нөхцөлөөр тэмцэх болно”  гэв.

О.ОНОН

Olloo.mn


URL:

Сэтгэгдэл бичих