БНХАУ-аас хүнсний бүтээгдэхүүнийг хууль бусаар нэвтрүүлэхийг завдав

acd6a370cba7461dd5c5e7d4f2303571_bЭнэ сарын 09-ны өдөр иргэн Ж нь БНХАУ-аас 120 кг сам хорхойн мах, 2770 кг загасны мах, 240 кг пүнтүүз, 144 кг шар буурцагны мах гэх бүтээгдэхүүнийг хууль зөрчин Замын-Үүд боомтоор нэвтрүүлэхээр завдсан байна. Уг үйлдлийг Хилийн мэргэжлийн хяналтын албанаас илрүүлэн саатуулжээ.

Эдгээр бүтээгдэхүүн гарал үүслийн гэрчилгээгүй, холбогдох бичиг баримтын бүрдэлгүй байжээ.

 Хүнсний бүтээгдэхүүнийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж импортлохоор хуульчилсан байдаг юм.


URL:

Сэтгэгдэл бичих