Өлзийт голын бетонон гүүр ирэх онд ашиглалтад орно

5dc8eb1d9c6d2Өлзийт голын Ганцын гармын төмөр бетонон гүүрний ажил 40 гаруй хувьтай байна.

Тус гармаар зөвхөн Баянхонгор аймаг төдийгүй хэд хэдэн аймгийн зорчигч тээвэр дамжин өнгөрдөг бөгөөд Өлзийт голын гүүрний ажлыг орон нутгийн “Их Богд Зам” ХХК энэ оны наймдугаар сарын 1-нээс эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар гүүрний зах болон завсрын тулгууруудын 56 ширхэг шонг хийж, суурийн ажлуудыг дуусгасан ба дэр бетон, ар хана, далавчны бетон цутгалтыг хийгээд байгаа аж.

Гүйцэтгэгчид хэлэхдээ, “Ирэх хавар зураг төсвийн дагуу бусад ажлыг хийж дуусгаад ашиглалтад зургадугаар сард бүрэн оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа” гэлээ.

Мөн энэ онд Галуутын Мандалын гол, Богд сумын Түйн голын гарам дээгүүр хоёр гүүр тавьж байгаа бөгөөд ирэх жил ашиглалтад орно. Эдгээр орчин үеийн инженерийн шийдэл бүхий, даац чанар сайтай томоохон гүүрнүүдийг улсын төсвийн 10 гаруй тэрбум төгрөгийн өртгөөр барьж байгуулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих