Цэрэг армийн үндсэн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ
Синьхуа агентлагийн мэдээ: 8-10-нд Бээжин хотноо Цэргийн төв зөвлөлийнүндсэн бүтээн байгуулалтын хурал болж, ХКН-ын төв хорооны нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хуралд оролцож чухал үг хэллээ. Шинэ эриний цэрэг армийнүндсэн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхнь цэргээ хүчирхэгжүүлэх үндэс суурь, хүчин чадлын эх үүсвэр юм. Цэрэг арми шилдэг уламжлалаа баримталж, өөрчлөлт инновацыг гүнзгийрүүлэн, намын удирдлагыг мөрдөж, дайнд ялалт байгуулах хатуу сахилгатай, шуурхай эрчтэйүндсэн давхаргыгбүтээн байгуулж, цэргийг хүчирхэгжүүлэх үйлст бат бэх үндэс суурь тавих ёстой хэмээн тэрээр онцолжээ.
Хурлын үеэр Ши Жиньпин:үндсэн давхаргань цэрэг армийнбүх ажил, байлдах хүчний үндэс суурь юм. Намын 18-р их хурлаас хойш, намын төв хороо, цэргийн төвзөвлөл, улс төрийн үндэс суурийг баталгаажуулж, цэргийн дасгал сургуулилтыг эрчимжүүлэн, дотоодын хэв суртлыг цэгцэлж, цэргийнүндсэн бүтээн байгуулалт үсрэнгүй дэвшлээ. Сүүлийн жилүүдэд, цэрэг армийн бүтээнбайгуулалт эрчимжиж,ялангуяаүндсэн бүтээн байгуулалтад олон шинэ өөрчлөлт гарсан. Шинэ нөхцөл байдалд идэвхтэй зохицож, асуудлыг нухацтай шийдвэрлэн,үндсэн бүтээн байгуулалтыг бүх талаар хөгжүүлэх ёстой гэжээ.
URL: