Допинг илэрсэн бөхчүүдийн шинжилгээг өөрчилж, хахууль авсан байж болзошгүй гэв

7067

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны үеэр бөхчүүдээс допингийн шинжилгээг авсан байдаг. Өнөөдрийг хүртэл допинг хэрэглэсэн гэх бөхчүүдийн асуудал маргаантай байгаа. Эл асуудлаар АТГ-аас мэдээлэл хүргэлээ.

Үндэсний их баяр наадам, Үндэсний бөхийн төрөлд 5 болон түүнээс дээш давж шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн  шинжилгээний сорьц авах ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Гэвч ажлын хэсэгт ажиллаж байсан албан тушаалтнууд шинжилгээний сорьцыг өөрчлөх, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг хууль бусаар өөрчилж, олон нийтэд худал мэдээлэл тараах замаар албаны эрх, эрх мэдлээ урвуулан ашиглаж их хэмжээний хахууль авсан байж болзошгүй талаар АТГ-аас мэдээлсэн юм. Мөрдөн байцаах ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа аж.

Уг асуудлыг сүүлийн 10 жилийн байдлаар 2009-2019 он хүртэл шалгаж үзэж байна. Энэ хугацаанд нийт давхардсан тоогоор шөвгөрсөн 192 бөх, давхардаагүй тоогоор 109 бөх байгаа. Эдгээр 109 бөхөөс дахин шинжилгээ авч, хариуг дэлхийн допингийн эсрэг төвийн солонгос дахь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариутай харьцуулан шалгагдаж байгаа гэлээ.

Т.Очир

Zuv.mn


URL:

Сэтгэгдэл бичих