Туслах малчин бусадтай бүлэглэн олон тооны адуу, мотоцикл хулгайлжээ

ff107332c381d017b1c6fa6ef36f401a_191033Туслах малчин бусадтай бүлэглэн олон тооны адуу болон мотоцикл хулгайлсан хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.

Тодруулбал, Сүхбаатар аймагт оторлож байсан отрын адуучны туслах малчин Төв аймгийн харьяат М бусадтай бүлэглэн өнгөрсөн долдугаар сард гурав, наймдугаар сард 15, есдүгээр сард 13 тооны адуу, Мөнххаан сумаас хоёр мотоцикль хулгайлж, бусдад 25 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус аймгийн Мөнххаан сум дахь сум дундын цагдаагийн хэсгийн алба хаагчид илрүүлэн холбогдох шалгалтыг хийж байна.

Дээрх хэрэгтэй холбогдуулан туслах малчин, туслах уяач ажиллуулахдаа сайн таньж, мэдэх хүнээ ажиллуулвал өөрийгөө болон бусдыг гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх боломжтойг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.


URL:

Сэтгэгдэл бичих