Хүү нь тоогоо бодож чадахгүй байсан тул ээж нь зүрхний шигдээс болжээ
Хятадад 36 настай нэгэн ээж эмнэлэгт яаралтай хүргэгдэж ирсэн хэрэг гарчээ. Тэрбээр хүү нь тооны хичээлээ хийж чадахгүй байсан тул зүрхний шигдээс болж ийнхүү эмнэлэгт ирсэн байна. Ванг гэх тус эмэгтэйн хүү нь 3-р анги бөгөөд хүүгийнхээ даалгаврыг хийхэд туслан тооны хичээлийг нь хэд хэдэн удаа тайлбарлаж өгсөн ч хүү нь ойлгоогүй гэж тэрбээр ярилцлага өгчээ. Тиймээс ээж нь уурлан гэнэт зүрх нь хүчтэй цохилж бие нь муудаж эхэлсэн ба тэр даруй нөхрөө дуудан эмнэлэгт хүргүүлсэн байна.
Түүний хэлснээр тэрбээр анх удаа л ингэж маш ихээр уурлаж үзсэн бөгөөд эмнэлэгт цаг алдаж ирсэн бол үхэх аюултай байсан гэж эмч нар тайлбарлажээ.
URL: