”Мөнхжин” нэртэй 6000 ширхэг хуурамч архи үйлдвэрлэжээ

Баянзүрх дүүргийн V хороонд орших “Мөнхжин-Од” ХХК-ийн архины үйлдвэрт хуурамч архи үйлдвэрлэсэн болох нь шалгалтаар тогтоогджээ

Шалгалтаар “Мөнхжин” нэртэй 6000 ширхэг архи худалдах гэж байсныг цагдаагийнхан илрүүлсэн төдийгүй “Мөнхжин-Од” ХХК нь өнгөрсөн сараас эхлэн онцгой албан татварын хуурамч наалт /акц/ нааж, худалдаалж байсан байна.

Тус архийг урд хөршөөс спирт авчран найруулж шилэнд савлан хямд үнээр худалдаалдаг байжээ.

Шошго, онцгой албан татварын хуурамч наалтыг нэгэн хэвлэлийн компаниар хэвлүүлсэн нь ч мөн илэрсэн байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих