“Петровис”-ын боссын хүүд эрүүгийн хэрэг үүсгэжээ
“Петровис” ХХК-ийн удирдах зөвлөлийн дарга Ж.Оюунгэрэлийн хүү Б.Дөлгөөнд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тэрбээр өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-нд “Метрополис” шөнийн клубт үйлчлүүлж байхдаа зэргэлдээх ширээний залуустай маргалдсан байна. Улмаар нэгнийх нь толгой уруу шилэн аягаар цохин хүнд гэмтээжээ. Хохирогч нүдэндээ гэмтэл авсан бөгөөд Бээжинд эмчилгээ хийлгэж байгаа аж. Баянзүрх дүүргийн прокуророос Б.Дөлгөөнд таслан сэргийлэх арга хэмжээ авч урьдчилан хорих 461 дүгээр ангид 14 хоног саатуулсан байна. Гэвч түүний цагдан хоригдох хугацаа өнгөрөгч долоо хоногт дуусч Б.Дөлгөөн батлан даалтад гарчээ. Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна.
URL: