Бичлэг: “Эл Чапо”-ийн хүүг баривчилсан цагдааг 200 удаа буудаж хөнөөв
Өнгөрсөн лхагва /2019.11.06/ гарагт Мексикийн хар тамхины магнат “Эл Чапо” нэрээрээ алдаршсан Жоакин Гузманы хүүг саатуулсан цагдаа бусдын гарт амиа алджээ. Тэрбээр цагаан өнгийн машинтайгаа авто зогсоол руу дөнгөж орж ирээд байтал нь этгээдүүд дайрсан байна.
Авто зогсоолын хяналтын камерны бичлэгт бууж үлдсэнээр, улаан машин мөнөөх цагдаагийн цагаан машины араас дагаж байсан нь харагдана. Чингээд дэргэд нь машинаа зогсоож, зэвсэглэсэн хоёр этгээд гарч ирээд асар цагдаагийн машин руу богино хугацаанд 200-аад удаа буудаад, амь насыг нь хөнөөсөн хойноо явж оджээ.
Асар том нэр нөлөө бүхий хар тамхины мафийн толгойлогч гэгддэг Эл Чапо хүүгийнхээ өшөөг ингэж авлаа хэмээн гадны хэвлэлүүд мэдээлж байна.
URL: