О.Гүндэгмаа Токиогийн олимпийн эрх авлаа

7056

Буудлагын спортын насанд хүрэгчдийн Азийн АШТ Катарын Доха хотод үргэлжилж байна.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны төрөлд өрсөлдсөн Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа урьдчилсан буудлагад 587 оноогоор Токиогийн олимпийн эрх хүртлээ.

1993 оноос буудлагын спортоор хичээллэж, 17 настайдаа Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэн амжилтынхаа гарааг эхэлсэн тэрээр “Атланта 1996″, “Сидней 2000″, “Афин 2004″, “Бээжин 2008″, “Лондон 2012″, “Рио де Жанейро 2016″  зургаан олимпод дараалан цэц мэргэнээ сорьж, Бээжингээс мөнгөн медаль хүртэж байв.


URL:

Сэтгэгдэл бичих