Хоёр нүд нь тэс өөр өнгөтэй ах дүүс
Гетерохроми бол хүний нүдний өнгийг хоёр өөр болгодог үзэгдэл юм. Туркийн Бурса хотод амьдардаг ах, дүү 2 гетерохромитой төрсөн учраас бусдаас илт ялгардаг ажээ. Эхэндээ хөвгүүд өөрсдийн онцлог шинж чанартаа дургүй байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам өөрсдийн өвөрмөц төрхөөрөө бахархаж эхэлсэн байна.
11 настай Мехмет, 4 настай Керем Селманов нарын нэг нүд нь цэнхэр, нөгөө нь хүрэн өнгөтэй. Энэ бол гетерохроми гэж нэрлэгддэг үзэгдлийн үр дагавар юм.
Хөвгүүдийн эцэг Суат Селман том хүүгээ анх эмчид үзүүлсэн бөгөөд эмч түүнийг харааны согогтой учраас нэг нүд нь өөр болсон гэж оношилж байжээ.
Гетерохроми нь нүдний өнгө тодорхойлох хромосомын түвшин алдагдсанаас үүдэлтэй бөгөөд ихэнхдээ удамшлаар дамждаг аж. Энэхүү үзэгдэл нь хүн мууранд хамгийн их илэрдэг бөгөөд зарим нүдний өвчлөлөөс мөн үүсдэг гэнэ.
Азаар ах, дүү 2 удамшлын гетерохромитой төрсөн учраас эрүүл мэндэд нь ямар нэгэн аюулгүй учраагүй байна.
2 хүүгийн эцэг, эх нь ийм өвөрмөц хүүхдүүдтэй болсноороо бахархдаг бөгөөд тэднийг тэр бүр гадаа гаргадаггүй гэнэ. Учир нь хөвгүүд нэг нэгнээ бусдаас ихээхэн харамладаг ажээ.
URL: