“Аль-Каида” бүлэглэлийн хоёр толгойлогчийн талаарх мэдээлэлд шан амлажээ

712-15731840015dc4df9c9c3bcВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Төрийн департамент “Арабын хойг дахь Аль-Каида” бүлэглэлийн хоёр толгойлогчийг барихад тус болох мэдээлэлд 10 сая хүртэлх ам.долларын шан амлажээ.

“Арабын хойг дахь Аль-Каида” бүлэглэлийн толгойлогч болох Саада бен Атыф аль-Аулаки, Ахмед Махмуд аль-Коси нарын байгаа газрыг олж тогтооход тус болох мэдээллийг өгсөн хүнд Төрийн департаментын “Rewards for Justice” хөтөлбөр 6 болон 4 сая ам.долларыг тус бүр санал болгож байна” хэмээн мэдэгдэлд дурджээ.
Эрх баригчдын мэдэгдэж байгаагаар, тус бүлгийн хоёр толгойлогч АНУ-эсрэг халдлага үйлдэхийг уриалсан байна.
“Rewards for Justice” хөтөлбөрийг АНУ-ын Төрийн департамент 1984 оноос хойш хэрэгжүүлж байгаа юм. Вашингтоны эрх баригчид хамгийн их буюу 25 сая ам.долларын шагналыг “Лалын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдадиг барихад эсвэл устгахад туслах мэдээлэлд амлаж байжээ. АНУ-ын эрх баригчид түүнийг “Аль-Каида” бүлэглэлийн Ирак дахь сүлжээг толгойлдог байх үед олон улсын онц аюултай террорист хэмээн зарласан юм.
Сирийн Идлиб мужид тусгай ажиллагаа явуулах үеэр аль-Багдадиг устгасан тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн сарын 27-нд мэдэгдсэн билээ.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих