“60 тэрбум”-ын гэх А.Ганбаатар эрх баригч намын генсек Д.Амарбаясгаланг гүтгэсэн нь шүүхээр тогтоогдсон
Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш хөвөрсөн “60 тэрбум”-ын гэх хэрэгт холбогдсон Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулсан хэргээр дөрвөн жилийн хорих ял оноосон. Тэднийг ял авсанд М.Энхболдын фракц тэр дундаа Д.Хаянхярваа гишүүн илтэд эсэргүүцэж фракцаа хамгаалж жиргэж харагдсан. Үндсэндээ түүний жиргээ намын удирдлагууд руугаа чиглэж бурууг тохох гэсэн агуулгатай байсан юм. Тодруулбал намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргыг “чиний хоёр найз, чиний хоёр цэрэг 60 тэрбумын хэрэг үнэн гэж хэлсэн чинь үнэн болж ял авлаа” хэмээн жиргэсэн байдаг. Харин өнөөдөр түүний хэвлэлд өгсөн ярилцлагад бас л намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга руу хандсан ярилцлагыг өгсөн харагдана. Тодруулбал “Намын генсек тэр бичлэгийг сонссон гэж хэлсэн. Гэтэл өнөөдөр бид хоёр нөхрөө шоронд хийчихээд сууж байна” хэмээжээ.
Үндсэндээ бол эрх баригч намын генсекийг төрийн албыг “60 тэрбум” төгрөгөөр арилжихыг завдсан уулзалтад байсан гэх мэдээллийг анх олон нийтэд өгсөн А.Ганбаатарын /2017 оны 8-р сарын 17 өдөр/ хэвлэлийн хурлын дараа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан түүнийг өөрийн нэр төрд халдсан хэмээн шүүхэд хандаж байжээ.
URL: