“Twitter”-т ажиллаж байсан хүмүүсийг тагнуулын хэрэгт буруутгажээ
ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын “Twitter” нийгмийн сүлжээний компанид ажиллаж байсан хоёр хүнийг Саудын Арабын талд тагнуул хийсэн хэмээн АНУ-ын шүүх буруутгасан байна.
Тэдгээр ажилтныг Саудын Арабын тагнуулын ажилтнуудад тус улсыг шүүмжлэгчид болон “Twitter”-ийн бусад хэрэглэгчийн хувийн мэдээллийг өгсөн хэмээн буруутгажээ. “Washington Post” сонины нийтэлсэн шүүхийн мэдэгдэлд дурдсанаар, АНУ-ын иргэн Ахмад Абуаммо, Саудын Арабын иргэн Али Альзабара нарыг ийнхүү буруутгасан ажээ.
Мөн Саудын Арабын өөр нэгэн иргэн болох Ахмед Амлутайриг “Twitter”-ийн ажилтнууд болон Саудын Арабын төлөөлөгчдийн хооронд зуучийн үүрэг гүйцэтгэсэн хэмээн буруутгасан байна. А.Абуаммо, А.Альзабара нарыг Саудын Арабад байгаа хэмээн таамаглаж байгаа бөгөөд “Twitter”-т инженерээр ажиллаж байсан А.Альзабараг 2015 онд 6000 гаруй хэрэглэгчийн хувийн мэдээллийг олж авсан хэмээн буруутгажээ.
Монцамэ агентлаг
URL: