БНХАУ-ын иргэн жонш олборлох явцдаа шороонд дарагдаж нас баржээ
Хэнтий аймагт жонш олборлож байсан БНХАУ-ын иргэн шороонд дарагдаж нас баржээ.
Тодруулбал тус аймгийн Баян-Овоо суманд өчигдөр /2019.11.06/ 14.40 цагийн орчимд жонш олборлох зөвшөөрөлтэй “Хантайвшир” ХХК-ийн талбайд БНХАУ-ын иргэн 52 настай Ж шороонд дарагдаж нас барсан байна.
Хэргийг Хэнтий аймаг дахь цагдаагийн газарт материалжуулан шалгаж байна.
URL: