Таксины жолооч гал түймрээс хоёр хүүхдийн амь аварчээ

73189956_420148425591572_1758193825244774400_n 1_bТаксины жолооч галаас хоёр хүүхдийн амь аварчээ.

Тодруулбал энэ сарын 6-ныд 04.00 цагийн орчимд хувийн автомашинаар такси үйлчилгээ эрхлэгч иргэн шатаж байсан гэрийн тооноор орж гал түймрээс 6,7 насны хоёр хүүхдийн амийг аварчээ.

Энэ тухай тэрбээр “Чингэлтэй дүүргийн 32-ын тойргоос нэг иргэнийг суулгаад гэр хорооллын гудамж дунд буулгах гээд зогссон. Мөнгөний хариултыг нь өгч байтал “Туслаарай” гээд нэг биш нилээн хэдэн хүүхэд уйлаад байгаа чимээ сонсогдсон юм.  Үйлчлүүлж байсан хүн “Тэнд айл шатаж байна, тооноор нь гал дүрэлзэж байна” гэсэн. Тэгээд бид 2 шууд очоод гэрийн хаалгыг таттал цоожтой байсан, хаалгыг эвдэн ороход 6,7 насны 2 хүү шалдан уйлчихсан хөө тортог болчихсон орилолдоод орон дээрээ зогсож байсан. Ээж нь ажилдаа явахдаа хүүхдүүдээ цоожлоод үлдээсэн гэсэн. Энэ хүүхдүүдийг эсэн мэнд гаргахсан гэхээс өөр зүйл бодогдоогүй. Гарч ирээд эрүүл саруул байгааг нь хараад үнэхээр их баярласан” хэмээжээ.

Тэрбээр эхнэр, таван охины хамт СХД-т оршин суудаг аж.

http://www.shuud.mn/a/514194


URL:

Сэтгэгдэл бичих