Си Жиньпин Грект айлчилж, БРИКС-ийн уулзалтад оролцоно
БНХАУ-ын дарга Си Жиньпин Грекийн Ерөнхийлөгч Прокопис Павлопулос болон Бразилын Ерөнхийлөгч Жаир Мессиас Болсонаругийн урилгаар Грек улсад төрийн айлчлал хийж, Бразилд болох БРИКС-ийн 11 дүгээр уулзалтад оролцоно.
Пүрэв гарагт БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин энэ талаар мэдээлжээ. БРИКС-ийн удирдагчдын 11 дүгээр дээд хэмжээний уулзалт энэ сарын 10-15-нд Бразилын нийслэл Бразилиа хотноо болно. БРИКС нь Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн бүлгийн товчилсон нэр юм.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: