Ген удамших координат

712-15730882352710854393055567972_850_x_531Хүн 32040 гентэй.Үүний 16020 нь ааваас, үлдсэн 16020 нь ээжээс өвлөгдөнө. Жишээлбэл: Алтансүх 2019 оны 3 дугаар сарын 15-нд Монголд мэндэлжээ. Энэ үед аав нь хорин тав, ээж нь арван наймтай байв. Алтансүх халх Монгол аав, Ойрад монгол ээжээсээ зөвхөн тавь тавин хувийн ген удамшуулан авна. Ижил тэнцүү генийн өгөгдлөөр ижий, аав нь Алтансүхийг бүтээжээ. Алтансүхийн генийн санг энд үзүүлэв.

Ген удамшил бүх хүнд нийтлэг нэг зүй тогтлын дагуу явагдана. (ААВ 50%ГЕН+ЭЭЖ 50%ГЕН -АЛТАНСҮХ 100%ГЕН). Тэнцвэрийн баланс алдагдах боломжгүй биологийн хууль бие организмд үйлчилдэг ажээ. Эцэг, эх хоёрыгоо зуун хувь коопийдохгүй гэсэн харьцаа ген удамшлаас харагдав. Гэхдээ Алтансүх хүний ертөнцөд ганцхан удаа төрж мэндэлнэ. Үүний баталгаа нь эх, эцгийнх нь насны огтлолцол бүлгээ. Аавын хорин таван нас. Ээжийн арван найман нас. Алтансүхийн төрсөн он.
Ээж, аав, хүүхэд гурвын график солбилцолыг ген удамших координат гэж энд нэрлэв. Энэ координат надад нэг зүйлийг маш сайн үнэмшүүлсэн бүлгээ. Төрөл арилжсан хүн дахин шинээр төрж мэндлэхгүй гэдгийг. Логикийг нь харъя. Жишээлбэл: Зуун жилийн дараа 2019 оны гуравдугаар сарын 15 гэдэг огноо дахиад буцаж давтагдахгүй. Цагийн зүүг буцаагаад эргүүлдэг шиг. Мөн Алтансүхийн аав, ээжийнх нь залуу нас буцаж ирэхгүй. Хүний бие дахин давтагдахгүй учраас дахин шинээр төрж мэндлэхгүй. Учир нь хүн зөвхөн бэлгийн замаар нөхөн үржиж олширдог. Бүх хүнд ижил тэгш үйлчилдэг биологийн ийм хуультай. Хуруу шилнээс ургуулсан ч тавь тавин хувь гэдэг ген удамших процент өөрчлөгдөхгүй. Харин хүнээс зөвхөн энергэн бие л үлдэнэ. Эгүнийг Монгол уламжлалд язгуур гэж нэрлэдэг. МНТ-нд гахай жил Чингис хаан тэнгэрт гарав гэсэн байдаг. Энергэн бие нь ирсэн газар өөдөө буцаж байгааг ингэж яруу сайхан дүрсэлжээ.
М.Энхпүрэв

URL:

Сэтгэгдэл бичих