Засгийн газар: Мөрийтэй тоглосон ГЕГ-ын дэд дарга, МИАТ-ын ажилтныг ажлаас нь хална

04-7Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулж байна.

Л.Оюун-Эрдэнэ: Төрийн албаны тухайн хуулийн 40.2-ийн дагуу Төрийн захиргааны болон үйлчилгээний албаны Ёс зүйн дүрмийг шинэчлэн баталсан. 3.1.4-т гадаадад зорчихдоо мөрийтэй тоглоом тоглох, энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлэхгүй байхыг өмнө нь мэдээлж байсан.

Энэ хооронд бидэнтэй хамтран ажиллаж, мэдээлэл ирүүлсэн иргэддээ баярлаж байгаагаа илэрхийлье. Өнгөрсөн хугацаанд 10 гаруй мэдээлэл ирсэн. Хоёр нь бодитой гэдэг нь нотлогдож байна. Монгол Улсын ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, МИАТ ХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт нар мөрийтэй тоглож, энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлсэн нь нотлогдсон учраас Сангийн сайд болон Зам тээврийн хөгжлийн сайд нарт ажлаас нь чөлөөлөхийг даалгасан шийдвэрийг гаргасан. Мөн ХХААХҮ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Энхбатыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа.

Төрийн захиргааны болон үйлчилгээний албаны Ёс зүйн дүрмийг хуулийн зохицуулалт болгох нь зүйтэй гэж өнөөдөр бас яригдлаа. Ном болгон хэвлэж төрийн албан хаагчдад мөн иргэдэд тараана. Цалингаасаа үнэтэй бэлэг авахгүй байх, ажлын байрны бэлгийн дарамтын эсрэг заалтыг мөн нэмж оруулна. Бизнес ангилалаар зорчихгүй байх, албаны машины хувийн хэрэгцээнд ашиглахгүй байхыг бас оруулах нь зүйтэй гэж өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдлээ гэв.

3d08e8_MPA_PHOTO_2019-3-6370_x974 Засгийн газар: Мөрийтэй тоглосон ГЕГ-ын дэд дарга, МИАТ-ын ажилтныг ажлаас нь хална


URL:

Нэр: Зочин Огноо: 6 November 2019

Оюун -Эрдэнэ сайдаа!!! Та албаны машин амины машины улсын дугаарыг хэн ч харсан ялгаж танихаар болгох хэрэгтэй байна. Хөрөнгө төсөв хэрэггүй. Улсын дугаар нь хар фон дэвсгэртэй машин нь албаных цагаан дэвгэртэй нь аминых гэж бид соц нийгмийн үед хэрэглэж байсан маш зөв журам шүү.

Сэтгэгдэл бичих