Өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагааг ЗОГСООЛОО

dit1b“Орон сууцанд өдөр өнжүүлэх ажиллаад амарч чадахгүй байна” гэх иргэнээс ирсэн гомдлын дагуу Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагчид төлөвлөгөөт бус шалгалт явуулжээ. Шалгалтаар Хан-Уул дүүргийн нэгэн орон сууцны есөн давхарт өдөр өнжүүлэх ажиллуулж байсан зөрчил илэрч, торгуулийн арга хэмжээ авчээ.

Мөн тус зөрчилд холбогдох хуулийн дагуу хэрэг нээж, дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн тогтоолын дагуу тус өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагааг зогсоосон байна.

Эх сурвалж: НМХГ

URL:

Сэтгэгдэл бичих