Эхнэр нөхөр хоёрт хувьчлагдсан Монголын консул…

6740

Хөх Хотын консулын хаалгаар орохын тулд эхлээд хамгаалдаг цэрэгт нь ээрэгдэж паспортоо хураалгаж хүлээнэ. Нилээд байзнаж байгаад мөнөөхөн цэрэг хуруугаараа дохиж дуудна. Дуудахаас өмнө бол тэр торон хашааны төмөрт нь ч хүрэх хориотой. Мөнөөхөн омогтой цэрэг загнаж зандраад хавьтуулахгүй аж. Уг нь ийм байгаагүй гэнэ. Мөнх-Эрдэнэ консулыг нутаг буцсанаас хойш энэ консулын газар шууд шорон маягийн юм болж хувирсан хэмээн нутгийнхан ярьж байна. Түүнээс гадна консул Мөнх-Эрдэнэ визний хураамжийг шилэн болгож банкинд тушаалгадаг байсныг болиулж бэлнээр авдаг болгосон гэнээ. Ер нь бол нэг визнээс багадаа 200 юань унагадаг тул түүнийгээ нуухын тулд дансаар бус бэлнээр авдаг болгосон гэж хүн бүр л ярьцгааж байна. Энэ талаар дараагийн дугаарт өгүүлэх тул түр орхиё. Ер нь бол миний бие энд тэнд явахдаа элчин консулаараа орж гарч л байсан. Гэхдээ эндэх шиг эхнэр нөхөр 2 зэрэгцэж суугаад виз олгож загнаж зандарч байсныг бол мэдэхгүй. Та нар тийм юм дуулсан уу? Тэр тусмаа 3-хан ажилтантай консулын газарт , нэг гэр бүлийн 2 хүн нь визний асуудлыг дангаараа шийдээд , мөнгө төгрөг бэлнээр хураагаад сууж байна гэж бодоод үз. ОНС-ээр явагдаад байгаа дуулиан шуугиан үндэслэлтэй нь эндээс харагдана. Ер нь бол Шинэ Намын санхүүжилт энд хийгдэж байгаа хэмээн бодоход ч буруудах юм алга. Тэгж ч байгаа байх.

Хатуу Мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих